Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 

"Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр
сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар,
Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т
гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 


6 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагт Монгол улсын Батлан хамгаалах яаманд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон Монгол улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар "Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний албан хаагч болон мэргэжилтнийг Монгол улсад томилон, холбогдох хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах зэрэг салбар дахь сургалт болон сургуулилтийг явуулахад шаардагдах хууль эрх зүйн тогтолцоо бүрдэх юм.

Уг хэлэлцээр нь Япон, Монгол хоёр орны хоорондын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах зэрэг салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь манай хоёр орны "Стратегийн түншлэл"-ийн хөгжилд хувь нэмэрээ оруулж Япон улсын гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогыг үр дүнтэй урагшлуулахад тус дэм болох ач холбогдолтой юм.