Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү
“Онцгой байдлын тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртэв

 



   1 сарын 23-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзан, Япон, Монгол хоёр орны харилцаа, нэн ялангуяа Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх хоёр орны хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Элчин сайд Такэнори Шимизүд “Онцгой байдлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулав.

   Япон улс нь Монгол улсын Онцгой байдлын салбарт 2001 онд, 2011 онуудад буцалтгүй тусламжийн хүрээнд гал унтраах машин (39 машин) болон гал унтраах тоног төхөөрөмжийг олгохын хамт гал унтраах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах техникийн заавар зөвлөмж өгсөн. Мөн түүнчлэн, 2013 онд батласан “Япон, Монголын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т хоёр орны засгийн газар нь газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийх, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэхэд цаашид ч гэсэн хамтран ажиллахаар тусгасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд чиглэн онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулан ажиллаж байна.   

   Монгол улсын Засгийн газар, ард түмэн Япон улсад болж байсан газар хөдлөлтийн гамшгийн үеэр чин сэтгэлээсээ олон хэлбэрээр тусламж үзүүлж байсан ба ялангуяа Японы Зүүн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны дараа өдөр Засгийн газрын хуралдаанаараа байгалийн гамшигт өртсөн иргэдэд зориулж 1 сая ам. долларын хандив болоод ноосон хөнжил зэрэг тусламжийн бараа явуулах, яаралтай аврах багийнханыг илгээх шийдвэр гарган нэн даруй хэрэгжүүлсэн билээ.

   Элчин сайд Такэнори Шимизүд олгосон уг цол тэмдэг нь, Монгол улсын Засгийн газар өнөөг хүртэлх Япон улсын Засгийн газрын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн төдийгүй манай хоёр орны өнөөдрийг хүртэл тогтоож ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үр шим хэмээн ойлгож байна. Тус Элчин сайдын яам цаашид ч, зөвхөн онцгой байдлын салбар бус хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах болно.