Оршин суух зөвшөөрлийн хуудас (шар хуудас) цахимчлагдаж буйтай холбогдуулан виз мэдүүлгийн үед хэрхэн шийдвэрлэх тухай

2023/3/17
  1. Оршин суух зөвшөөрлийн хуудсыг цахимчлах тухай
   Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух хяналтын газраас Оршин суух зөвшөөрлийн хуудсыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр олгож эхлэх тухай мэдэгдэл ирээд байгаа бөгөөд дээрх өдрөөс эхлэн виз мэдүүлэгчийн сонголтонд үндэслэн уламжлалт цаасан хэвлэмэл оршин суух зөвшөөрлийн хуудас эсвэл цахим шууданд илгээгдэх цахим зөвшөөрлийн гэрчилгээний аль нэгийг олгож эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл Хилийн шалган нэвтрүүлэх, Оршин суух хяналтын газрын цахим хуудсанд тавигдсан байгаа тул нягталж үзнэ үү.
  1. Виз мэдүүлгийн цонхон дээр оршин суух зөвшөөрлийн хуудсыг хэрхэн хүлээж авах тухай
    (1)  Виз мэдүүлгийн хуудсанд оруулах өөрчлөлт (татаж авах)
    Оршин суух зөвшөөрлийн дугаар болон оршин суух статусыг бөглөж оруулах хэсэг нэмэгдэж орсон.

    (2)  Виз мэдүүлгийн үед Оршин суух зөвшөөрлийн хуудсыг хэрхэн хүлээж авах тухай
  1. Цаасан хэвлэмэл Оршин суух зөвшөөрлийн хуудсаар (3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл олгогдсон зөвшөөрлийн хуудас үүнд хамаарна) визийн мэдүүлгээ хийж буй тохиолдолд; Өнөөг хүртэл хэрэглэгдсээр ирсэн цаасан хэвлэмэл Оршин суух зөвшөөрлийн хуудсын эх хувь эсвэл тухайн зөвшөөрлийн хуудсын хуулбарыг шаардана.
  2. Цахим Оршин суух зөвшөөрлөөр визийн мэдүүлгээ хийж буй тохиолдолд; Өөрийн цахим шууданд тухайн Зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллагаас танд шууд илгээгдэж ирсэн цахим зөвшөөрөл эсвэл тухайн зөвшөөрлийг төлөөлөн хүлээж аваад танд цахим шуудангаар дамжуулан илгээсэн хувилбарыг виз мэдүүлгийн цонхон дээр үзүүлэх, эсвэл хэвлэмэл байдлаар авч ирэхийг шаардана.
  3. Богино хугацаагаар зорчих визийн мэдүүлгийн үед япон талаас (Уригч байгууллага, Батлан даагч гэх мэт) бүрдүүлж өгөх бичиг баримтыг хэрхэн хүлээн авах тухай; Батлан даагч зэрэг нь Японоос бэлтгэж виз мэдүүлэгчид илгээх доорх бичиг баримтуудын тухайд хуулбараар байж болно.
       
  1. Урилга
  2. Япон улсад зорчих зорилгыг тодорхойлсон бичиг баримт (байгууллагуудын хоорондох бизнесийн гэрээ, хурал уулзалттай холбоотой бичиг баримт, бизнесийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бичиг баримт гэх мэт)
  3. Урих болсон шалтгаантай холбоотой бичиг баримт (Ургийн бичиг үүнд хамаарна)
  4. Виз мэдүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалт
  5. Аялалын хөтөлбөр
  6. Батлан даах бичиг
  7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компани/Байгууллага зэргийн ерөнхий танилцуулга
  8. Батлан даагчийн зүгээс уригдагч талын зорчих зардлыг даах чадвараа нотлохтой холбоотой бичиг баримтууд (сүүлийн үеийн нийт орлогын хэмжээг тодорхой дурдаж өгсөн татварт хамрагдсан (орлогын) тодорхойлолт, татвар төлөлтийн тодорхойлолт, жилийн эцсийн татварын тайлангийн хуулбар, хадгаламжийн эцсийн үлдэгдлийн тодорхойлолт)
  9. Хаягийн тодорхойлолт
  10. Хүчинтэй Оршин суух үнэмлэхний хуулбар (ар өвөргүй)
  1. Нэмэлт мэдээлэл
   (1)  Япон Улсын Гадаад хэргийн яамны цахим хуудас

    A. Хөдөлмөр эрхлэх зэрэг урт хугацаагаар оршин суух зорилготой бол (шаардлагатай бичиг баримт)      <Япон хэл>
  https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/chouki/index.html
    <Англи хэл>
  https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/long/index.html

    B. Богино хугацаагаар зорчих тохиолдолд (Нэг удаагийн нэвтрэх эрх бүхий богино хугацаагаар зорчих виз мэдүүлэх тухай )
    <Япон хэл>
  https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/other_visa.html
    <Англи хэл>
      https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/short/other_visa.html

   (2)  Хилийн шалган нэвтрүүлэх, Оршин суух хяналтын газрын цахим хуудас(Оршин суух зөвшөөрлийн цахим гэрчилгээ)
      <Япон хэл>
  https://www.moj.go.jp/isa/applications/procedures/10_00136.html