Виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлах тухай

2023/1/18
  Тус ЭСЯ нь 2023 оны 4 сарын 3-ны өдөр (даваа гараг)-өөс эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлах болсон тул та бүхнийг нөхцөл байдлыг ойлгоно гэдэгт найдаж байна.
 
1.Тус ЭСЯ-ны өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоонд хязгаар тогтоосон байдаг бөгөөд өнөөгийн байдлаар Япон улс руу зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тус ЭСЯ-ны зүгээс хүйтэн сэрүүний улиралд виз мэдүүлэгчдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар мөн өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн билээ. Гэвч өнөөгийн байдлаар виз мэдүүлгийн цаг 3 сарыг дуустал олгогдсон нөхцөл байдалтай байна. Иймд энэ оны 4 сараас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар төлөвлөж байна. Консулын хэлтсээс 4 сарын 3-ны өдөр (даваа гариг)-өөс эхлэн виз мэдүүлэх дугаарыг (хүлээн авах дугаар) тухайн өдөрт нь тараах бөгөөд дарааллын дагуу визний мэдүүлгийг тухайн өдөртөө хүлээн авах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлнэ. Энэ талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх болно.

2.Энэ оны 3 сарыг дуустал виз мэдүүлэх цаг авсан боловч тухайн хугацаандаа виз мэдүүлэх боломжгүй болсон иргэд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст заавал урьдчилан мэдэгдэж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Ингэснээр бид хүлээлэгт буй бусад виз мэдүүлэгчдэд цаг олгох боломжтой болох юм. 

3.Хүмүүнлэгийн болон эмчилгээний зорилгоор Япон улс руу яаралтай зорчих шаардлагатай иргэдийн тухайд урдын адил тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хандан тусгайлан хүсэлтээ гаргана уу.