2023 оны 4-р сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлэх цагийг цахимаар олгох болсон тухай /шинэчлэгдсэн мэдээлэл/
2023/3/30
Тус Элчин сайдын яам визийн мэдүүлгийг хялбарчлах, ачааллыг бууруулах зорилгоор журамд өөрчлөлт оруулж, 2023 оны 4-р сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийн цагийг цахимаар бүртгэж олгох болсонтой холбогдуулан визээ дараах зааврын дагуу мэдүүлэхийг мэдэгдье.
1. Цахимаар виз мэдүүлгийн цагаа бүртгүүлж, “Нэвтрэх тасалбар” авах
1. Цаг авах цахим хуудас
Дээрх хуудсанд холбогдон, бүртгэлээ хиймэгц таны цахим шууданд “Нэвтрэх тасалбар” илгээгдэнэ. Тухайн “Нэвтрэх тасалбар”-т бичигдсэн өдөр, цагийн дагуу ЭСЯ-нд ирж визийн мэдүүлгээ өгнө. Таны хүссэн өдрүүдэд цаг байгаа эсэхийг шалгаж, цаг авах хүсэлтээ бүртгүүлнэ.
2. Зөвхөн цахимаар бүртгүүлж, “Нэвтрэх тасалбар” авах тул ЭСЯ-наас шууд цаг олгохгүй.
3. Хэрвээ таны виз мэдүүлэхээр сонгосон өдрийн “Нэвтрэх тасалбар” дууссан эсвэл тэр өдөр нь ЭСЯ-ны амралтын өдөртэй давхцсан зэргээр бүртгүүлэх боломжгүй байвал таны цахим шуудан руу амжилтгүй болсон тухай мэдэгдэл илгээгдэнэ. Иймд өөр өдөр сонгон бүртгэлээ хийнэ үү.
4. 4-р сарын 3-наас 7-ны өдрүүдийн виз мэдүүлгийн цагийг 3-р сарын 31-ний өдрийн 17:00 цагаас нээгдэх Цаг авах цахим хуудас-т бүртгүүлнэ. Цаашдын долоо хоног бүрийн цагийн бүртгэлийг өмнөх баасан гараг бүрийн 17:00 цагаас эхлүүлнэ. Жишээ нь: 4-р сарын 17-ноос 21-ний хоорондох виз мэдүүлгийн цагийн бүртгэл 4-р сарын 14-ний 17:00 цагаас эхэлнэ. Бүртгэл эхлэхээс өмнө цаг авах хүсэлт илгээсэн тохиолдолд “Бүртгэгдсэнгүй” гэсэн мэдэгдэл таны цахим шуудан руу илгээгдэнэ.
5. Цаг авах цахим хуудас-т виз мэдүүлэгчийн мэдээллийг үнэн, зөв оруулна. Бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн тус виз мэдүүлэгчийг ЭСЯ-руу дотогш нэвтрүүлэх тул мэдээлэл зөрсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй.
6. Өнөөг хүртэл “Оршин суух зөвшөөрөл (ОСЗ)”-өөр виз мэдүүлэгч урьдчилж цаг товлолгүйгээр визээ мэдүүлдэг байсан бол 4-р сарын 3-ны өдрөөс эхлэн “Нэвтрэх тасалбар”-аар мөн адил цаг авч визээ мэдүүлэх болсныг мэдэгдье.
2. Тасалбар тараах цахим хуудасны талаар
5 сараас хойш виз мэдүүлгийн цаг авах цахим хуудсанд доорхи QR кодоор нэвтэрнэ
3. Тус ЭСЯ руу нэвтрэх бүртгэлийн талаар
1. Виз мэдүүлэхээр ирэхдээ тус ЭСЯ-ны консулын хэсгийн үүдэнд нэвтрэх тасалбар бүхий цахим шуудангийн хуулбар болон гадаад паспортоо шалгуулна уу.
2. Виз мэдүүлэх цагаас хоцорсон тохиолдолд ЭСЯ руу нэвтрүүлэх боломжгүй тул дахин нэвтрэх тасалбар авна уу.
4. Анхаарах зүйлс
1. Нэвтрэх тасалбарыг виз мэдүүлэгч өөрөө бүртгүүлж авна. Нэвтрэх тасалбарыг өөр хүнд зарах зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь илэрвэл виз мэдүүлэг хүлээн авах боломжгүй болно.
2. Цахим хуудаснаас бусад аргаар нэвтрэх тасалбарын (утас, цахим шуудан г.м) бүртгэл хүлээн авах боломжгүй.
3. Өөр өдөр, өөр цагт виз мэдүүлэх “нэвтрэх тасалбар” авсан хэдий ч хамтдаа зорчих
шаардлагатай виз мэдүүлэгчид аль нэг авсан цагтаа хамтдаа ирж виз мэдүүлэх боломжтой.
Эрүүл мэнд болон хүмүүнлэгийн нэн хүндэтгэн үзэх шалтгаанаар яаралтай виз мэдүүлэх тохиолдолд тус ЭСЯ-ны консул, харуул хамгаалалтын хэлтсийн утсаар 320777 урьдчилан холбогдоно уу.
Виз мэдүүлэгчид урьдчилан цахимаар цаг авах зайлшгүй шаардлагатай боловч зөвхөн “Аялалын зорилго”-оор зорчих иргэд заавал цаг товлож, виз мэдүүлэхгүйгээр (eVISA) цахимаар визээ мэдүүлж, цахим виз авч болно. Харин eVISA буюу цахим виз нь гарсан иргэд визийн төлбөрөө төлөхдөө ЭСЯ-нд ирэх шаардлагатай.