Япон улсын хилийн хяналтын талаарх шинэ журмын тухай (2023 он 4 дүгээр сарын 28-ны өдөр)

2023/4/28
 4 дүгээр сарын 28-ны өдөр шинэ төрлийн корона вирустай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд зарлагдлаа. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй агуулгыг доор дурдав.

1.Шинэ төрлийн корона вирусын халдвар нь “шинэ төрлийн томуу зэргийн халдварт өвчин”-д тооцогдохоо больж байгаад үндэслэн 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00 цагаас эхлэн хилийн хяналтын талаарх журмыг дараах агуулгын дагуу өөрчилж байгаа болно.
(1) Япон улсын хилээр нэвтэрч байгаа бүх зорчигчдоос “онгоц хөөрөхөөс өмнө 72 цагийн хугацаанд хүчинтэй PCR-ын шинжилгээний сөрөг хариу бүхий бичиг” болон “3 тун вакцины гэрчилгээ”-ний аль алийг шаардахгүй болж байна.
(2) БНХАУ (Хонгконг, Макао-г оруулахгүй) –с зорчигч тээврийн шууд нислэгээр Япон улсад зорчиж буй иргэдэд түр авч хэрэгжүүлж байгаа “дээжийн шинжилгээ” зэргийг бусад улс орон, бүс нутгуудаас зорчиж байгаа иргэдийн нэгэн адилаар зөвхөн шинж тэмдэг бүхий зорчигчдоос хилээр нэвтрэх үед нь шинжилгээ авч байхаар болгож өөрчилж байна.

2. Харин шинэ төрлийн корона вирусын халдварын шинж тэмдэг бүхий хилээр нэвтрэгчдийн тухайд одоо авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрэх үеийн шинжилгээ болон шинэ төрлийн корона вирусын халдварын эерэг хариу гарсан үеийн арга хэмжээ болох зориулалтын газар хэвтүүлж эмчлүүлэх ажлыг 5 дугаар сарын 8-ны өдрийн 00 цаг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд 5 дугаар сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн халдварт өвчний геномын тандалт ажиглалтыг эхлүүлнэ.