Амралт, аялал жуулчлалын улирал ургамал амьтны хорио цээрийг чангатгах тухай

2023/8/4
   Япон Улс 2022 оны 10 сард хилийн хориг цуцалснаас хойш олон улсын нислэг тогтмол үйлдэж эхэлсэн бөгөөд энэ оны 6 сарын байдлаар Япон Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн тоо ковид-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 70 хүртэлх хувьд хүрч өсөн нэмэгдэж байна.
   Амралт, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Япон Улсад зорчих гадаад иргэдээс гадна япон иргэд ч гадаадаас эх орондоо буцан ирж байгаа тул халдварт өвчин тархах эрсдэл гарч байна.
   Ялангуяа, мал амьтны гоц халдварт өвчин болох Африкийн гахайн мялзан (цаашид ASF гэх), жимс ногооны хөнөөлт хортон шавж “жимсний ялаа”-ны төрөл зүйлс гэх мэтийг хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Япон Улсын холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг авч ажиллаж байна.
   Япон Улсын хилээр мах махан бүтээгдэхүүн, жимс ногоо зэргийг нэвтрүүлэхийг хориглодог.
   ASF-н халдвар Сингапурт энэ оны 2 дугаар сард анх бүртгэгдсэн. Мөн 5 сард Солонгос Улсад ойролцоогоор 4 жилийн дараа шүлхий өвчний тохиолдол илэрсэн зэрэг нь Ази, Европын улс орнуудад мал амьтны халдварт өвчний тохиолдол гарч буйг харуулж байгаа бөгөөд энэ нь Япон Улсад орж ирэх эрсдэл өндөр байгааг илтгэж байна.  2023 оны 1 дүгээр сард Япон Улсын хилээр хорио цээртэй бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлсэн нэг зорчигчид баривчлах арга хэмжээ авсан. Иймд хориотой хүнсний бүтээгдэхүүн (газар тариалан, мал аж ахуйн гаралтай)-ийг хилээр авч орохгүй байхыг онцгойлон анхаарна уу.
   Мөн ургамлын хорио цээртэй холбогдуулан жимсний ялааны төрөл зүйл нь Азийн бүс нутгаас Африк болон Ойрх Дорнодын бүс нутагт тархаж байна. Тухайлбал сарнайн овгийн жимст ургамал (алим, лийр, өрөл гэх мэт)-д тохиолдох эрвин бактерийн гаралтай өвчин Солонгос Улсад гарсан юм. Энэ мэтчилэн гадаад улс орнуудад хортон шавж тархаж энэ нь Япон улс руу хил дамнан тархах эрсдэл өндөр байна.
  • Гар тээшний хяналт шалгалтын талаарх танилцуулга
(Япон хэл) https://www.maff.go.jp/aqs/topix/attach/pdf/pamphlet-35.pdf
(Англи хэл)https://www.maff.go.jp/aqs/topix/attach/pdf/pamphlet-33.pdf
  • “Япон Улсад ирж буй Танаас хүсэх хүсэлт” товхимол (мал амьтан болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортлохтой холбоотой мэдээлэл)
(Япон хэл) https://www.maff.go.jp/aqs/topix/pdf/this-is-a-message-to-you-JP.pdf

※Япон хэл дээрх хялбарчилсан танилцуулгаhttps://www.maff.go.jp/aqs/topix/pdf/this-is-a-message-to-you-ezJP.pdf
(Англи хэл)https://www.maff.go.jp/aqs/topix/pdf/this-is-a-message-to-you-EN.pdf
(Монгол хэл)https://www.maff.go.jp/aqs/topix/pdf/this-is-a-message-to-you-MN.pdf