Цахим виз олголтын систем (JAPAN eVISA)-р виз мэдүүлэхэд анхаарах зүйл:

2023/4/14
 Тус ЭСЯ нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс цахим виз мэдүүлгийн систем (JAPAN eVISA)-г нэвтрүүлсэн билээ. Тус системээр мэдүүлж байгаа иргэдийн дунд аялал жуучлалын зорилгоос бусад төрлийн мэдүүлэг өгөх, мөн бүрдүүлэх материал нь дутуу зэрэг шалтгааны улмаас цахимаар мэдүүлгийг нь хүлээн авах боломжгүй буцаагдаж дахин виз мэдүүлэх явдал ихсэж байна.
 Цахимаар виз мэдүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.


1. Зөвхөн АЯЛАЛ ЖУУЧЛАЛ-ын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд “eVISA” систем-р мэдүүлэг өгөх боломжтой.
 Эмнэлгийн үзлэг, эмчилгээнд хамрагдах, ах дүү, найз нөхөд, төрөл садангийндаа зочлох, бизнесийн зорилгоор зорчих г.м бусад зорилгоор явах иргэд нь тус ЭСЯ-нд биечлэн ирж визийн мэдүүлэг өгөх шаардлагатай.
 ЭСЯ-нд биечлэн ирж виз мэдүүлэхэд урьдчилсан цаг авах хэрэгтэй.
 

2. Матариал бүрдүүлэлт нь хангалтгүй мэдүүлэг
(1)Бүрдүүлэх материал дутуу эсвэл дүрсний чанар муу
  Бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс авна уу(Монгол хэл). Та бүхэн цахим виз мэдүүлгйн систем (JAPAN eVISA)-р виз мэдүүлэхэд хэрэг болох материалыг сайтар шалган виз мэдүүлнэ үү.

(2)Цээж зураг
  Сүүлийн 6 сарын дотор авхуулсан царай хэсэг бүтэн орсон, цагаан фонтой, нүдний шил, малгайгүй зураг ашиглана уу. Гадаад паспорт дээрх зурагаа дахин ашиглахгүй байх.Хэрвээ мэдүүлэг өгч “SUBMIT” товч дарсан тохиолдолд, цээж зургийг дахин шинэчилж оруулах боломжгүйг анхаарна уу.

(3)Гадаад паспорт
  (a) Паспортын хуулбар шаардлага хангахгүй байх: файлын хэмжээ хэт жижиг, гэрлийн тусгал буусан эсвэл хэтэрхий бүрсгэр гарсаны улмаас уншигдахгүй зураг ашиглах.
  (b) Гадаад паспорт оруулсаны дараа автоматаар орох хувийн мэдээлэл нь зөв орсон эсэхийг сайтар шалгана уу. Буруу орсон тохиолдолд гараар засаж бөглөнө уу.

(4)Бүрдүүлэх материал
  Файлын хэмжээг хэт их жижиглэснээс болж үг үсэг уншигдахгүй материал их гардаг. Таны илгээсэн материал уншиж, харагдахуйц байгаа эсэхийг сайтар шалгасаны дараа “SUBMIT” товчийг дарна уу.


3. Дахин мэдүүлэг өгөх
(1)Виз мэдүүлгийн материалыг хянаж шалгасны дүнд “CANCELLED” хариу авсан тохиолдолд шалтгааны талаар ЭСЯ-с лавлаж асуух боломжой. Ингэхдээ виз мэдүүлэгийн дугаараа мэдэгдэж лавлана уу.
(2)Материал шаардлага хангахгүй шалтгаанаар “CANCELLED” хариу авсан тохиолдолд хангалтгүй байсан материалыг засаж оруулан дахин шинэ мэдүүлэг өгөх боломжтой.
(3)Аялалын зорилгоор бус эсвэл дээрх 3.(2)-с бусад шалтгаанаар “CANCELLED” хариу авсан тохиолдолд ЭСЯ-ны консулын хэлтэст холбогдож зохицуулалт хийх.


4. Цахим виз олголтын систем (JAPAN eVISA)-р виз мэдүүлэх тухай тайлбар бичлэг (англи хэл дээр)
  https://www.youtube.com/watch?v=mRq1JWHza6A
 

5. Нэмэлт мэдээлэл
(1)Визийн (аялалын) онлайн мэдүүлгийг эхлүүлэх тухай
   https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sashoonline20230327mn.html
(2)Визийн онлайн мэдүүлгийн систем (англи хэл дээр)
   https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/visaonline.html
(3)FAQ about eVISA JAPAN (англи хэл дээр)
   https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/page22e_000999.html