Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд бараалхав

2021/2/18
1
 2 дугаар сарын 17-ны өдөр, Төрийн ордонд Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэв. Мөн талууд Япон Монголын харилцааны хөгжил, COVID-19 халдвартай тэмцэх арга хэмжээ болоод эрүүл мэнд, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.