Үндэсний их баяр наадмын үеэрх консулын хэлтсийн үйл ажиллагаа

2023/6/27
Япон Улсын Элчин сайдын яам Монгол Улсын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (2023.07.10-2023.07.14 ) ажиллахгүй тул дараах зүйлсийг анхаарна уу.
 
1 Дээр заасан амралтын өдрүүдэд тус ЭСЯ-д виз мэдүүлэг хүлээн авахгүй бөгөөд баяр наадмын өмнөх өдрүүдэд хүлээн авсан виз мэдүүлгийн хариуг доорхийн дагуу тус тус олгоно.
  Виз мэдүүлэг хүлээн авах огноо Хариу олгох огноо
1 2023.07.05 2023.07.17
2 2023.07.06 2023.07.18
3 2023.07.07 2023.07.19

Онлайнаар цаг авах цахим хуудас


2 Бүх нийтийн амралтын өдрүүдэд онлайнаар eVISA (Жич: Зөвхөн аялал жуулчлалын зорилгоор мэдүүлэх боломжтой) мэдүүлэх боломжтой боловч дээрхийн адил 7 дугаар сарын 17-ний өдөр болон түүнээс хойших өдрүүдэд хариуг олгохыг анхаарна уу.

JAPAN eVISA цахим хуудас