“Япон Улсад ажиллаж, амьдрах хүмүүст зориулсан япон хэлний сургалтын байгууллагыг дэмжих төсөл” -ийн өргөдөл хүлээн авах тухай

2022/5/12
            Уг төсөл нь Япон Улсад ажиллаж, амьдрах хүмүүст зориулан япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжиж, "Тусгай ур чадвартай ажилтан бэлтгэх" тогтолцооны дагуу эдгээр япон хэлний сургалтын байгууллагад ашиглагдах сургалтын материалыг худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх төсөл юм.

            Төслийн хэрэгжилтийн хугацаа 2023 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл байна. Төсөлд хамрагдах тухай өргөдлийг Монгол дахь Японы Элчин сайдын яаманд 2022-ны 6-р сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ(public.diplomacy-section@ul.mofa.go.jp). Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү.
 
Япон хэл:https://www.jpf.go.jp/j/program/closed/jp_2.html
Монгол хэл:https://www.jpf.go.jp/e/program/closed/jp_2.html