2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН, ТЕХНИКИЙН КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ/-ийн бүртгэл

2022/5/3
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих /ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН, ТЕХНИКИЙН КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ/-ийн бүртгэл зарлагдлаа. Бүртгэл 2022 оны 5-р сарын 17-ны /Мягмар гараг/ өдрөөс 5-р сарын 23-ны /Даваа гараг/ өдрүүдэд /Бямба, Ням гаргаас гадна/ 13:00-17:00 цагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд явагдана. (Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой). Мөн шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас хамааран бүртгэлийн өдөр цаг өөрчлөгдөх, цуцлагдаж болзошгүйг анхаарна уу.   
Доорхи тайлбарыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр бүртгүүлнэ үү. Тодорхойгүй зүйл байвал тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдон лавлаж асууна уу.

1. Хөтөлбөр тус бүрийн танилцуулга
    Салбар бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү линк-ээр орж үзнэ үү.
  
 Хөтөлбөрүүд Их сургуулийн үндсэн оюутан Техникийн коллеж (Коосэн) Мэргэжлийн сургууль
Сурах сургууль Их сургууль Техникийн коллеж Мэргэжлийн сургууль
Төгссөний дараа авах болможтой зэрэг Бакалавр Техникийн коллежийн тусгай зэрэг Үгүй
Хугацаа Бэлтгэл ангид 1 жил + Үндсэн ангид 4 жил Бэлтгэл ангид 1 жил + Техникийн коллежид 3 жил
 
Бэлтгэл ангид 1 жил + Мэргэжлийн сургуульд 2 жил
Шалгалт 【Нийгмийн ухаан】
Япон хэл, Англи хэл, Математик


【Байгалийн ухаан А】
Япон хэл, Англи хэл, Математик, Хими, Физик
 
【Байгалийн ухаан B, C】
Япон хэл, Англи хэл, Математик, Хими, Биологи
【Мэргэжил А】
Япон хэл, Англи хэл, Математик, Хими
 
【Мэргэжил B】
Япон хэл, Англи хэл, Математик, Физик
Япон хэл, Англи хэл, Математик
Тэтгэлэг Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр 117,000 иен
Тэтгэлэг олгох хугацаа:
Суралцах хугацаанд
Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны зардлыг Япон Улсын Засгийн газар хариуцна.
 
Бэлтгэл анги
Оюутнууд эхний 1 жил Японы Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (Монбүшо)-наас хуваариласан бэлтгэл сургалтын байгууллагад дараагийн сургуульд элсэхэд шаардлагатай япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтад хамрагдана. Бэлтгэл сургалтаа дүүргэсэн оюутнууд Японы БШУЯ-наас хуваарилсан сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэний дараа тухайн сургуульд элсэж орно. Харин шалгалт өгөх сургуулийг тус ЭСЯ-нд өгсөн шалгалтын дүн, бэлтгэл сургалтын байгууллагад суралцсан дүн, суралцах мэргэжил, тухайн их сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан үзэж Японы БШУЯ бэлтгэл сургалтын байгууллага болон тухайн сургуультай зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
 

2. Болзол, шалгуур
 
Иргэншил: Монгол Улсын иргэн байх
Нас: 1998 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болон түүнээс хойш төрсөн байх
Боловсрол: 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсын оюутан байх
Сурлагын дүн:
  1. 12-р ангийн сурагч: 10-12 ангийн голч оноо 90 буюу түүнээс дээш байх
  2. .Их сургуулийн 1, 2 дугаар курсын оюутан: 10-12 ангийн голч оноо 90 буюу түүнээс дээш байх, мөн Их сургуулийн голч оноо 3.5 буюу түүнээс дээш байх
/Дүнгийн жагсаалтад ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноог тооцож гарган тодорхой бичсэн байх/
Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх
Японд очих хугацаа: Зарчмын хувьд 2023 оны 4 дүгээр сард Японы БСШУЯ-наас заасан өдөр Японд очих боломжтой байх
Бусад:
  • Японд очих үед цэргийн албан хаагч эсвэл цэргийн байгууллагад ажилладаггүй байх
  • Өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх
  • Бусад байгууллагаас оюутны тэтгэлэг аваагүй, эсвэл авах төлөвлөгөөгүй байх
 
 

3. Бүртгэл
 
Тус Элчин сайдын яам нь доор заасан хугацаанд, заасан газарт зөвхөн бичиг баримтыг хүлээн авч, бүртгэл хийнэ. Бичиг баримт дутуу тохиолдолд хүлээн авч, бүртгэх боломжгүй тул сайтар анхаарна уу. Та өргөдлийн маягтыг зөвхөн англи, эсвэл япон хэлээр бөглөж өгнө үү. Монгол хэлээр үйлдэгдсэн бичиг баримтуудыг англи, эсвэл япон хэлэнд хөрвүүлэх шаардлагатай.
Бүртгэл хийх хугацаа: 5 дугаар сарын 17-ний /Мягмар/ өдрөөс
5-р сарын 23-ны /Даваа/ өдрүүдэд /Бямба, Ням гаргаас гадна/ 13:00-17:00 цагийн хооронд
Бүртгэл хийх газар, бүртгэлийн тухай Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд
 
Анхаарах зүйлс:
  • 5-р сарын 23-ны /Даваа/ өдрийн 17:00 цагаас хойш ирүүлсэн материалыг хүлээн авч бүртгэх боломжгүй.
  • Материалаа өгөхөөс өмнө заавал өөртөө хуулбарыг авч үлдэнэ үү.
  • Хүндэтгэх шалтгааны улмаас материал өгч чадаагүй тохиолдолд 5-р сарын 20-ны /Баасан/ өдрийн дотор Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу.
Утасны дугаар:  11-320777 зөвхөн ажлын цагаар (9:00-13:00, 14:00-17:45) 
Материалыг бүртгэл хийх хугацаанд ирэх боломжгүй хөдөө орон нутагт амьдардаг бол Тус ЭСЯ-наас тогтоосон бүртгэлийн хугацаанд материалыг авч ирэх боломжгүй хөдөө орон нутагт амьдарч буй иргэн цахимаар материалаа явуулж бүртгүүлэх боломжтой. Цахимаар материалаа явуулж бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс доорхи мэдээллийг бичсэн цахим шууданг jscholarship1@ul.mofa.go.jp /Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх албан ёсны хаяг/ руу илгээнэ үү.


Гарчиг:
2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан/
2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Технийкийн коллеж/
2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Мэргэжлийн сургууль/
Мэйлийн үндсэн захиа:
(1) Овог нэр:
(2) Мэйл хаяг     
Хавсаргах файл: Иргэний үнэмлэх /ар өвөргүй/
 
Цахимаар материалыг өгөх хүсэлтйиг хүлээн авах хугацаа: 5-р сарын 17-ны /Мягмар/
 
Мэйл хүлээн авснаас хойш 5-р сарын 17-ны /Мягмар/ өдрийн үдээс өмнө хүртэл бүртгүүлэх хүсэлтэй хүн тус бүрийн линкийг явуулах болно. Линк явуулсан мэйл спам хавтаст орсон байх тохиолдол байдаг тул сайтар шалгана уу. Линкийг бөглөөд явуулах хугацаа бүртгэлийн хугацаатай адил буюу 23-ны /Даваа/ өдрийн 17:00 цаг хүртэл.
 
Анхаарах зүйлс:
-Улаанбаатарт амьдарч буй хүмүүс зарчмын хувьд бүртгэл хийх газарт ирж бүртгүүлнэ үү.
-Цахимаар материал илгээх хүсэлт бүхий мэйлийн агуулга болон хавсаргах файл /Иргэний үнэмлэх ар өвөргүй/ дутуу бол бүртгэх боломжгүй.
-Цахим хаяг руу материалаа шууд явуулахгүй байх. Цахим хаягаар илгээсэн материалыг бүртгэхгүй.
Цахим бүртгэл нь дээр заасан хугацаанд өөрийн биеэр шууд ирэх боломжгүй хүмүүст зориулсан арга хэмжээ болно. Цахимаар бүртгүүлсэн хүмүүс бичгийн шалгалтад тэнцсэний дараа материалаа заавал эх хувиар авч ирэх шаардлагатай. Эх хувийг гаргаж өгөх хугацааг жич мэдэгдэх болно.
-Тус ЭСЯ-ны мэйл хаяг зэргээр бүртгэхгүй болно.
 
 
4. Бүрдүүлэх бичиг баримт:
 
No. Бүрдүүлэх бичиг баримт Эх хувь
(1) Өргөдөл /Тогтсон маягт/
Их сургуульТехникийн коллежМэргэжлийн сургууль 
1
(2) Их сургуульд шууд элсэн орох хүсэлтэй их сургууль(Зөвхөн их сургуульд шууд элсэх тохиолдолд. Тогтсон маягт 1
(3) ЕБС-ийн сүүлийн 3 жилийн сурлагын төгсөлтийн гэрчилгээ, дүнгийн жагсаалт /дэлгэрэнгүйг доорхоос харна уу/ 1
(4) Одоо ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноо
Их сургуулийн оюутан бол 10,11,12-р ангийн сурлагын дүн, ЕБС-ийн гэрчилгээ, сурлагын дүнгийн жагсаалт, ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо мөн 1, 2-р курсын сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолт
/дэлгэрэнгүйг доорхоос харна уу/
1
(5) Анги даасан багш эсвэл сургуулийн захирлын тодорхойлолт 1
(6) Суралцаж буй тодорхойлолт /Их, дээд суралцаж байгаа бол/ 1
(7) Цээж зураг /3.5 см ×4.5 см, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, эгц өөдөөс харсан, малгайгүй, зургийн ард талд нэрээ бичсэн байх/ 2
(8) Гадаад хэлний шалгалтын гэрчилгээ /япон хэл, англи хэлний шалгалтын гэрчилгээ байгаа тохиолдолд илгээнэ үү/ 1(хуулбар)
 
 Дэлгэрэнгүй маягтыг эндээс үзнэ үү.
Их сургууль / Техникийн коллеж / Мэргэжлийн сургууль
Их сургууль, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн жишээ загварыг доорхоос татаж үзнэ үү.
Жишээ(Их сургууль)
★ Материалын зөвхөн эх хувийг авч ирэх (хуулбар шаардлагагүй). Өөрт хуулбарыг авч үлдэнэ үү.  
★ Ярилцлагын шалгалтанд тэнцсан хүн эрүүл мэндийн шинжилгээний бичиг авна.
★ (3)Сурлагын дүн, (4) ЕБС-ийн гэрчилгээний тухайд
  • ЕБС болон их, дээд сургуулиас олгодог тамга тэмдэг, гарын үсэг бүхий тодорхойлолт, нотариатаар баталгаажсан бичиг баримтыг өгөх. 
  • Хүлээн авсан материалыг буцаах боломжгүй.
  • Ахлах сургуулийн сурагч бол сүүлийн 3 жилийн дүнгийн тодорхойлолт, их сургуулийн оюутан бол ахлах сургуулийн 3 жилийн дүн болон их сургуулийн дүнгийн тодорхойлолтыг хамт илгээх шаардлагатай.
  • Дүнгийн тодорхойлолтод голч оноо/дүн (GPA)-г тооцож гаргасан эсэхийг шалгана уу.
  • Сурлагын оноо/дүнгийн голч (GPA) оноог тэмдэглээгүй бол материалыг хүлээн авахгүй.
 
 
5. Шалгаруулалт
 
5-1 Бичиг баримтын шалгаруулалт
2022 оны 6 дугаар сарын 6-ны (Даваа гараг) өдөр, бүрдүүлж өгсөн бичиг баримтыг шалган, болзол хангасан хүмүүст зөвхөн цахим шуудан илгээж мэдэгдэх тул өргөдлийн маягт дээр өөрийн ашиглаж буй цахим хаягийг тодорхой, гаргацтай бичнэ үү.
 
5-2 Бичгийн нэгдүгээр шалгалт /6 сарын дундуур/
Бичгийн шалгалтыг шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас харгалзан хэзээ, ямар хэлбэрээр авахыг шийдэх болно. Шийдсэний дараа тус ЭСЯ-ны цахим хуудас болон Фэйсбүүк хаягаар жич мэдэгдэх болно (6 сарын дундуур авахаар төлөвлөж байна).
 
5-3 Бичгийн хоёрдугаар шалгалт /Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтад тэнцэгсэд/
Бичгийн шалгалтыг шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас харгалзан хэзээ, ямар хэлбэрээр авахыг шийдэх болно. Шийдсэний дараа тус ЭСЯ-ны цахим хуудас болон Фэйсбүүк хаягаар жич мэдэгдэх болно (6 сарын дундуур авахаар төлөвлөж байна).
★Шалгалт авах хичээлийн талаар мэдээллийг тус хуудсаас авна уу.
★Япон хэлний шалгалтад 0 оноо авбал тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэлний мэдлэггүй бол шалгалт хүртэлх хугацаанд япон хэлийг бага ч гэсэн сурахыг зөвлөж байна.

5-4 Ярилцлагын шалгалт /Зөвхөн бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгсэд/
Дэлгэрэнгүйг бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгсдэд тусгайлан хүргэнэ.
 
5-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы БШУЯ-нд илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулалтын комисс эцсийн шийдвэрийг гарган тэнцэгсэдийг зарлана.


Анхаарах зүйл: Энэхүү шалгалтыг Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье.
 

6. Холбоо барих
Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс
Утасны дугаар:  11-320777 (Ажлын өдрүүдэд 09:00-13:00, 14:00-17:45)
 
 
АСУУЛТ ХАРИУЛТЫН БУЛАН
 
Жил бүр хамгийн ихээр тавьдаг асуултуудыг орууллаа.
Доорх асуултаас өөр асуулт байвал тус ЭСЯ-ны Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.
Утасны дугаар: 11-320777


Ямар хүн бүртгүүлж болох вэ
Q1: Их сургууль болон ЕБС-ийн хэдэн жилийн сурлагын дүн хэрэгтэй вэ?
⇒ Хэрэв одоо ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноо, Их сургуулийн оюутан бол ЕБС-ийн голч онооноос гадна 1, 2-р курсын сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна. 
 
Q2: Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу?
⇒ Болохгүй.


Q3: ЕБС-ийг анги алгасаж төгссөн хүн шалгалт өгч болох уу?
⇒ Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1998 оны 4 сарын 2-ны өдрөөс 2006 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.
 
Q4: ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу?
⇒ Болохгүй. Зөвхөн ЕБС-ын 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсын оюутан өгөх боломжтой.
 
Шалгалт болон сонгон шалгаруулалтын талаар
Q5: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS-ын хэдэн оноотой байх ёстой вэ?
⇒Шалгалтын талаар доорх линкнээс урьд өмнөх жилүүдийн шалгалтын материалыг харж болно. (https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html)Мөн тухайн жилийн нийт шалгалтад тэнцэгсэдийн оноог харж шийдвэрлэдэг тул TOEFL зэрэг англи хэлний шалгалтын оноотой харьцуулах боломжгүй учраас шаардлагагүй.  
 
Q6: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн хирнээ 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутны нэрийг тус ЭСЯ-наас Японы БШУЯ руу санал болгож явуулдаг. Түүний дараа Японы БШУЯ дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монгол төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшсэн бүх оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцсэн нь Японд суралцахаар шийдвэрлэсэн гэсэн үг биш гэдгийн анхаарна уу.