2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /СУДЛААЧ ОЮУТАН/-ны бүртгэл

2022/5/3
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих /СУДЛААЧ ОЮУТАН/-ны бүртгэл зарлагдлаа. Бүртгэл 2022 оны 5-р сарын 17-ны /Мягмар гараг/ өдрөөс 5-р сарын 23-ны /Даваа гараг/ өдрүүдэд /Бямба, Ням гаргаас гадна/ 13:00-17:00 цагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд явагдана. (Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой). Мөн шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас хамааран бүртгэлийн өдөр цаг өөрчлөгдөх, цуцлагдаж болзошгүйг анхаарна уу.  
Доорх тайлбарыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр бүртгүүлнэ үү. Тодорхойгүй зүйл байвал тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдон лавлаж асууна уу.
 

1. Хөтөлбөр тус бүрийн танилцуулга

 Судлаач оюутан нь их, дээд сургуульд өөрийн эзэмшсэн мэргэжил мөн түүнтэй холбоотой салбарт Японы их, дээд сургуулийн ахисан түвшний өмнөх сургалтад хамрагдаж судалгаа хийх боломжтой. Судалгаа хийх явцдаа ахисан түвшний сургалтад дэвших шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн магистрантур болон докторантурт суралцаж, тэтгэлэг авах боломжтой.
 
Тэтгэлгийн хэмжээ/сарын/:
143,000 иен /Судлаач оюутан/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
Тэтгэлэг олгох хугацаа:
Сургуульд сурч буй хугацаанд
  
★Магистрант, докторантын тэтгэлгийн тухайд сурч буй сургуулиас заасан хугацаанд төлөгдөнө.
★Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийн зардлыг Япон Улсын Засгийн газраас хариуцна.
 
 
2. Болзол, шалгуур
  
Иргэншил: Монгол Улсын иргэн байх
Нас: 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болон түүнээс хойш төрсөн байх
Боловсрол:
  1. Бакалаврын зэрэгтэй, их, дээд сургуулиа төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  2. Магистрантур болон докторантурт суралцаж байгаа бол
  3. Магистрантур болон докторантурт суралцаж төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
Сурлагын дүн: Сүүлд төгссөн их, дээд сургуулийн сурлагын дүнгийн голч оноо 3.5 ба түүнээс дээш байх
/Аспирантурын оюутан бол бакалаврын 4 жил болон магистр, докторын курсын одоо байгаа сурлагын дүнгийн голч оноо 3.5 ба түүнээс дээш байх/
Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх
 
Японд очих хугацаа: 4 дүгээр сарын элсэлтийн оюутан:
2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Японд руу явах боломжтой байх
10 дугаар сарын элсэлтийн оюутан:
Хүлээн авах сургуулийн шийдвэрийн дагуу хичээлийн жил эхлэх хугацаанаас өмнөх эсвэл хойшхи 14 хоногийн дотор сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх
 
Бусад:
  • Японд очих үед цэргийн албан хаагч эсвэл цэргийн байгууллагад ажилладаггүй байх
  • Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр өмнө нь суралцаж байсан бол суралцсанаас хойш хамгийн багадаа 3 жил, түүнээс дээш хугацаанд судалгааны ажил хийсэн эсвэл ажилласан байх /ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН-ны хөтөлбөрөөр суралцаж буй оюутан СУДЛААЧ ОЮУТАН-аар бүртгүүлэх бол энэ нь хамаарахгүй/
  • Гадаад оюутны статусаар Японы аль нэг их, дээд сургуульд харъяалагдаагүй байх, суралцах нь тодорхой болоогүй байх
  • Бусад байгууллагаас оюутны тэтгэлэг аваагүй, эсвэл авах төлөвлөгөөгүй байх
 

3. Бүртгэл
 
Тус Элчин сайдын яам нь доор заасан хугацаанд, заасан газарт зөвхөн бичиг баримтыг хүлээн авч, бүртгэл хийнэ. Бичиг баримт дутуу тохиолдолд хүлээн авч, бүртгэх боломжгүй тул сайтар анхаарна уу. Та өргөдлийн маягтыг зөвхөн англи, эсвэл япон хэлээр бөглөж өгнө үү. Монгол хэлээр үйлдэгдсэн бичиг баримтуудыг англи, эсвэл япон хэлэнд хөрвүүлэх шаардлагатай.
 
Бүртгүүлэх хугацаа: 5 дугаар сарын 17-ны /Мягмар/ өдрөөс
5-р сарын 23-ны /Даваа/ өдрүүдэд /Бямба, Ням гаргаас гадна/ 13:00-17:00 цагийн хооронд
Бүртгүүлэх газар, бичиг баримт хүлээн авах: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд
 
Анхаарах зүйлс:
  • 5-р сарын 23-ны өдрийн /Даваа/ 17:00 цагаас хойш ирүүлсэн материалыг хүлээн авч бүртгэх боломжгүй.
  • Материалаа өгөхөөс өмнө заавал өөртөө хуулбарыг авч үлдэнэ үү.
  • Хүндэтгэх шалтгааны улмаас материал өгч чадаагүй тохиолдолд 5-р сарын 20-ны /Баасан/ өдрийн дотор Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу.
Утасны дугаар: 99104966 зөвхөн ажлын цагаар (9:00-13:00, 14:00-17:45) 
Материалыг бүртгэл хийх хугацаанд ирэх боломжгүй хөдөө орон нутагт амьдардаг бол Тус ЭСЯ-наас тогтоосон бүртгэлийн хугацаанд материалыг авч ирэх боломжгүй хөдөө орон нутагт амьдарч буй иргэн цахимаар материалаа явуулж бүртгүүлэх боломжтой. Цахимаар материалаа явуулж бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс доорхи мэдээллийг бичсэн цахим шууданг jscholarship1@ul.mofa.go.jp / Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх албан ёсны хаяг/ руу илгээнэ үү.


Гарчиг: 2023 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/
Мэйлийн үндсэн захиа:
(1) Овог нэр:
(2) Мэйл хаяг     
Хавсаргах файл: Иргэний үнэмлэх /ар өвөргүй/

Цахимаар материалыг өгөх хүсэлтийг хүлээн авах хугацаа: 5-р сарын 17-ны /Мягмар/
Мэйл хүлээн авснаас хойш 5-р сарын 18-ны /Лхагва/ өдрийн үдээс өмнө хүртэл бүртгүүлэх хүсэлтэй хүн тус бүрийн линкийг явуулах болно. Линк явуулсан мэйл спам хавтаст орсон байх тохиолдол байдаг тул сайтар шалгана уу. Линкийг бөглөөд явуулах хугацаа бүртгэлийн хугацаатай адил буюу 23-ны /Даваа/ өдрийн 17:00 цаг хүртэл.
 
Анхаарах зүйлс:
-Улаанбаатарт амьдарч буй хүмүүс зарчмын хувьд бүртгэл хийх газарт ирж бүртгүүлнэ үү.
-Цахимаар материал илгээх хүсэлт бүхий мэйлийн агуулга болон хавсаргах файл /Иргэний үнэмлэх ар өвөргүй/ дутуу бол бүртгэх боломжгүй.
-Цахим хаяг руу материалаа шууд явуулахгүй байх. Цахим хаягаар илгээсэн материалыг бүртгэхгүй.
Цахим бүртгэл нь дээр заасан хугацаанд өөрийн биеэр шууд ирэх боломжгүй хүмүүст зориулсан арга хэмжээ болно. Цахимаар бүртгүүлсэн хүмүүс бичгийн шалгалтад тэнцсэний дараа материалаа заавал эх хувиар авч ирэх шаардлагатай. Эх хувийг гаргаж өгөх хугацааг жич мэдэгдэх болно.
-Тус ЭСЯ-ны мэйл хаяг зэргээр бүртгэхгүй болно.

 
4. Бүрдүүлэх бичиг баримт:
 
No. Бүрдүүлэх бичиг баримт Эх хувь
1 Өргөдөл /Тогтсон маягт/
(Application Form for FY2023)
1
2 Судалгааны төлөвлөгөө /Тогтсон маягт/
(Field of Study and Research Plan)
1
3 Төгссөн их, дээд сургуулийн дүнгийн жагсаалт, суралцаж байгаа бол сурлагын дүнгийн жагсаалт
  1. Бакалавр төгсөөд ажиллаж байгаа бол бакалаврын сургалтын дүнгийн жагсаалт
  2. Аспирантурт сурч байгаа бол бакалаврын болон одоо үеийн сурлагын дүнгийн жагсаалт
  3. Аспирантур төгссөөд ажиллаж байгаа бол бакалавр болон аспирантурын сургалтын дүнгийн жагсаалт
/дэлгэрэнгүйг доорхоос харна уу/
1
4 Төгссөн их, дээд сургуулийн диплом
/дэлгэрэнгүйг доорхоос харна уу/
1
5 Суралцаж буй бол их, дээд сургуулийн тодорхойлолт 
/курс, факультет, элссэн огноо зэргийг тодорхой бичсэн байх/
Ажиллаж буй бол ажлын газрын тодорхойлолт
/ажилд орсон огноо, албан тушаал зэргийг тодорхой бичсэн байх/
1
6 Харъяа их, дээд сургууль, сүүлд төгссөн сургуулийн захирал эсвэл хариуцсан багшийн тодорхойлолт 1
7 Ажиллаж буй газрын дээд албан тушаалтны тодорхойлолт /ажиллаж байгаа хүнд хамаарна/ 1
8 Дипломын ажлын хураангуй
/дипломын ажил бичсэн хүнд хамаарна/
1
9 Цээж зураг /3.5 см ×4.5 см, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, эгц өөдөөс харсан, малгайгүй, зургийн ард талд нэрээ бичсэн байх/ 1
10 Гадаад хэлний шалгалтын гэрчилгээ /япон хэл, англи хэлний шалгалтын гэрчилгээ байгаа тохиолдолд илгээнэ үү/ 1
(хуулбар)
 
★ Дэлгэрэнгүй маягтыг эндээс үзнэ үү.
         Жишээ загварыг эндээс татаж үзнэ үү.
★ Материалын зөвхөн эх хувийг авч ирэх (хуулбар шаардлагагүй). Өөрт хуулбарыг авч үлдэнэ үү.  
★ (3) сурлагын дүнгийн жагсаалт, (4) төгссөн сургуулийн диплом тухайд:
  • Их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт, сургуулийн ТҮЦ машинаас авсан тодорхойлолт, нотариатаар баталгаажуулсан байдлаар бүрдүүлж болно.
  • Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй. 
  • Магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол бакаврын сургалтын дүн, докторын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол магистрын сургалтын дүн, одоо суралцаж байгаа бол сургуулиасаа улирлаар гарсан дүнгийн тодорхойлтыг баталгаажуулж гаргаж өгнө.
  • Сурлагын дүнгийн тодорхойлолтод голч оноо/дүн/ (GPA)-г бичигдсэн байх шаардлагатай. Сурлагын дүнгийн голч оноо/дүн/ (GPA)-г тооцож гаргасан эсэхийг нягтлана уу.
☆Сурлагын оноо/дүнгийн голч (GPA) оноог тэмдэглээгүй бол материалыг хүлээн авахгүй.
 

5. Шалгаруулалт
 
5-1 Бичиг баримтын шалгаруулалт
2022 оны 6 дугаар сарын 6-ны (Даваа гараг) өдөр, бүрдүүлж өгсөн бичиг баримтыг шалган, болзол хангасан хүмүүст зөвхөн цахим шуудан илгээж мэдэгдэх тул өргөдлийн маягт дээр өөрийн ашиглаж буй цахим хаягийг тодорхой, гаргацтай бичнэ үү.
 
5-2 Бичгийн шалгалт /6 сарын дундуур/
Бичгийн шалгалтыг шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлаас харгалзан хэзээ, ямар хэлбэрээр авахыг шийдэх болно. Шийдсэний дараа тус ЭСЯ-ны цахим хуудас болон Фэйсбүүк хаягаар жич мэдэгдэх болно (6 сарын дундуур авахаар төлөвлөж байна).
Шалгалтын төрөл: Англи хэл, Япон хэл.
 
5-3 Ярилцлагын шалгалт /Зөвхөн бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгсэд/
Бичгийн шалгалтад тэнцэгсдэд ярилцлагын шалгалтын тухай жич мэдээлнэ.
 
5-4 Суралцах сургуулийн сонголт
Ярилцлагын шалгалтад тэнцэгсэд элсэн орох хүсэлтэй сургууль руу холбоо тогтоож, судлаач эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрөл авна. Энэ тухай шалгалтад тэнцэгсдэд зориулсан дэлэгрэнгүй тайлбарын үеэр мэдээллэнэ.
 
5-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы БШУЯ-нд илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулалтын комисс эцсийн шийдвэрийг гарган тэнцэгсэдийг зарлана.


Анхаарах зүйл: Энэхүү шалгалтыг Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье.
 

6. Холбоо барих
Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс
Утасны дугаар:  99104966 (Ажлын өдрүүдэд 09:00-13:00, 14:00-17:45)
 
 
 
 
АСУУЛТ ХАРИУЛТЫН БУЛАН
 
Жил бүр хамгийн ихээр тавьдаг асуултуудыг орууллаа.
Доорх асуултаас өөр асуулт байвал тус ЭСЯ-ны Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.
Утасны дугаар: 99104966
 
Ямар хүн бүртгүүлж болох вэ
Q1: Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу?
⇒ Болохгүй.
 
Шалгалт болон сонгон шалгаруулалтын талаар
Q2: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS-ын хэдэн оноотой байх ёстой вэ?
⇒ Шалгалтын талаар доорх линкнээс урьд өмнөх жилүүдийн шалгалтын материалыг харж болно. (https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html
Мөн тухайн жилийн нийт шалгалтад тэнцэгсэдийн оноог харж шийдвэрлэдэг тул TOEFL зэрэг англи хэлний шалгалтын оноотой харьцуулах боломжгүй учраас шаардлагагүй. 
 
Q3: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн хирнээ 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутны нэрийг тус ЭСЯ-наас Японы БШУЯ руу санал болгож явуулдаг. Түүний дараа Японы БШУЯ дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монгол төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшсэн бүх оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцсэн нь Японд суралцахаар шийдвэрлэсэн гэсэн үг биш гэдгийн анхаарна уу.