“Монгорү Цүүшин” сонинд гарсан Элчин сайд Х.Кобаяшигийн 2 дахь удаагийн нийтлэл

2021/10/7
a
a
 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Монгорү Цүүшин” сонинд Элчин сайдын нийтлэл гарлаа. “Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр хийж буй цуврал нийтлэлийн 2 дахь дугаарт тэрээр “Ошин” кино  үзээд японд суралцахаар шийдсэн “АБИКО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэгтэй уулзаж, харилцан яриа өрнүүлжээ. Монголын зах зээлд японы бараа бүтээгдэхүүнийг нутагшуулж, коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа энэ үед ч борлуулалтаа нэмэгдүүлсээр буй компанийхаа ажлын арга барил зэрэг олон сэдвээр ярилцсан сонирхолтой агуулгатай ярилцлага болжээ.
 Япон хэлээр   https://montsame.mn/jp/read/276772
 Монгол хэлээр   https://montsame.mn/mn/read/274991
 
 Энэхүү цуврал нийтлэл нь ирэх жил тэмдэглэн өнгөрүүлэх Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой холбогдуулан Японд олсон туршлагадаа тулгуурлан Монголд амжилттай бизнес эрхэлж буй залуу үеийн төлөөллийг танилцуулах зорилготой билээ.