Виз мэдүүлэг дахин хүлээж авах тухай

2020/12/10
 Виз мэдүүлэг дахин хүлээж авах тухай
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих болсонтой холбогдуулан Япон улсын Элчин сайдын яам нь 12 дугаар сарын 11-ний өдрийн 14:30 цагаас эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системийг дахин эхлүүлэх болсныг мэдэгдэж байна.
   Мөн 12 дугаар сарын 14-ний өдрийн 9:30 цагаас визийн мэдүүлгийг авч эхэлнэ.
 Виз мэдүүлгийн цаг товлох талаар “Утсаар виз мэдүүлгийн цаг товлох систем нэвтрүүлнэ (11 дүгээр сарын 9-ний өдрөөс)”-с харна уу. 

Жич: Виз мэдүүлэх боломжтой визний төрөл болон бүрдүүлэх материалын талаар 2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн дахин шинээр виз олгох тухай”-с харна уу.