Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубын “Сайн санааны үйлс” өдөрлөг

2020/11/4
a Элчин сайд, түүний гэргий болон Гадаад харилцааны сайдын гэргий Б.Энх-Амгалан
a Элчин сайдын яамны булан
   10 дугаар сарын 31-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубаас жил бүр зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” өдөрлөгт оролцов. Дипломат ажилчдын гэргий нар Японы буланд тус улсын соёлыг танилцуулж, ардын урлагийн эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэргийг худалдлаа. Энэ жилийн өдөрлөгт 10 гаруй улсын төлөөлөл оролцон, олон хүн цугларч өргөн дэлгэр болж өндөрлөв. Тус үйл ажиллагааны орлогыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээр дамжуулан Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд дэмжлэг болох сайн санааны үйлсэд голчлон зарцуулах болно.
 
a Танхимын байдал