Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

ЯПОН САНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
2010 он


Япон сан нь Япон болон гадаадын улс орнуудын хоорондох соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүднээс олон янзын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
2010 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүсэлтийг хүлээн авч эхэлснийг мэдэгдэж байна.

*Хөтөлбөр тус бүрийн агуулга
10 дугаар сарын 15-нээс 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл Монгол-Японы төв дээр “Хөтөлбөрийн танилцуулга” (япон хэл дээр)-ыг үзэж болно. Мөн эдгээр материалыг Япон сангийн дор дурдсан веб хуудсанд байрлуулсан байгаа тул өргөдлийн маягтыг авах, материал бүрдүүлэхээсээ өмнө сайтар уншиж танилцана уу.
ЖИЧ: Зөвхөн Япон Улс дотроос хүсэлт гаргах боломжтой хөтөлбөр ч байдаг тул та бүхэн гадаадаас эсвэл дотоодоос хүсэлт гаргах боломжтой эсэхийг заасан хэсгийг анхааралтай үзнэ үү.
Япон хэлээр  http://www.jpf.go.jp/j/program/index.html
Англи хэлээр  http://www.jpf.go.jp/e/program/index.html

*Өргөдлийн маягтыг хэрхэн авах тухай
10 дугаар сарын 16, 23, 30-ний өдөр, 11 дүгээр сарын 6, 13-ны өдрийн 14:30 – 17:00 цагийн хооронд Япон Улсын Элчин сайдын яамнаа өргөдлийн маягтыг тараана. Элчин сайдын яаманд ирэхдээ биеийн байцаалт болон ажлын газрын тодорхойлолтыг авчирна.
Мөн Япон сангийн дор дурдсан веб хуудаснаас өргөдлийн маягтыг татаж авч болно. Өргөдлийн маягтыг интернэтээс татаж авч хүсэлт гаргах тохиолдолд Япон Улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэсэгт 320777 тоот утсаар урьдчилан мэдэгдэнэ үү. Урьдчилж мэдэгдээгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авахгүй.
Япон хэлээр http://www.jpf.go.jp/j/program/list.html
Англи хэлээр  http://www.jpf.go.jp/e/program/list.html

*Өргөдөл хүлээн авах
10 дугаар сарын 23, 30-ны өдөр, 11 дүгээр сарын 6, 13, 20-ний өдрүүдийн 14:30 – 17:00 цагт Япон Улсын Элчин сайдын яаманд хүлээн авна. Цаг хатуу барих ба заасан цагаас хожигдсон тохиолдолд хүлээн авахгүй. Элчин сайдын яамнаа ирэхдээ биеийн байцаалт болон ажлын газрын тодорхойлолтоо авчирна.