Томуугийн A(H1N1) вирүс: Япон дахь тархалтын байдал
1. Японд батлагдсан тохиолдол
Японд томууны батлагдсан тохиолдлын тооны талаархи сүүлийн үеийн мэдээллийг Японы Үндэсний Халдварт Өвчин Судлалын Хүрээлэнгийн Халдварт өвчин тандалтын төв (IDSC буюу National Institute of Infectious Diseases, Tokyo, Japan)-ийн вэб хуудаснаас япон , англи хэлээр авч болно.
Түүнчлэн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авч болно:
Утсаар: +81-3-3501-9031 (9:00 – 21:00 цагийн хооронд, зөвхөн япон хэлээр)
Интернетээс
2. Япон улсын хилээр нэвтрэхэд баримтлах журам (6 дурааг сарын 19-нд шинэчлэв)
-Ирж буй зорчигчдод зориулан эрүүл ахуйн үзлэгийн өрөөний өмнө томуугийн A(H1N1) вирүсээс сэргийлэх зохих арга хэмжээний тухай дурьдсан эрүүл мэндийн картыг тарааж уг өвчнөөс сэрэмжлэхийг анхааруулна.
-Нислэгийн үед аль нэг зорчигчид томууны шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн нөхцөл байдлаас хамааран нисэх онгоцон дотор эрүүл ахуйн үзлэг хийнэ.
-Сэжиг илэрсэн өвчтөний биеийн байдлаас шалтгаалан түүнд ам хамрын хаалт олгож гэртээ тайван эдгэрэхийг зөвлөнө. Харин тухайн бүлэг зорчигчид дотроос олон сэжигтэн илэрсэн тохиолдолд бусад арга хэмжээнүүдийг авч болно. Эрүүл ахуйн байцаагчийн зааврыг дагана уу.