Нүүр хуудас>Соёлын харилцаа, арга хэмжээ

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт шалгалттай холбоотой мэдээлэл
【Урьдчилсан шалгалт авахгүй болсон тухай】


2010 оны Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх шалгалтын бүртгэлийг тус Элчин сайдын яам 5 дугаар сарын 25-наас 29-ны өдрүүдэд Монгол Японы төвд явууллаа. Шалгалтын аль нэг ангилалд бүртгүүлсэн хүмүүсийн тоо шалгалт авах байрны багтаамжаас давж гарсан тохиолдолд жинхэнэ шалгалтын өмнө урьдчилсан шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч энэ жилийн хувьд тийм тохиолдол гараагүй тул урьдчилсан шалгалт авахгүй болсоныг мэдэгдье.





ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ