"Фужи уул" Уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.
2007 оны 9 дүгээр сарын 7-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол дахь "Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээний хүрээнд зохиогдож буй "Фүжи уул" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа боллоо.
Үзэсгэлэнд Японы зураачдын 45 бүтээлээс гадна Монгол зураачдын бүтээлүүд тавигдаж Дүрслэх урлагийн музей Фүжи уулын зургуудаар чимэглэгдлээ.
Фүжи уул нь Японы билэг тэмдэг болсон уул гэдгийг Монголд ч сайн мэддэг бөгөөд Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан энэ жил хэвлэгдсэн дурсгалын марк дээр Монголын ариун дагшин Отгонтэнгэр уулын хамт Фүжи уул ч мөн дүрслэгдсэн. Фүжи уулаар дамжуулан, мөн урлагийн харилцаагаар дамжуулан манай хоёр ард түмний харилцаа, харилцан ойлголцол улам хөгжин дэвжинэ гэдэгт найдаж байна.




