"Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг – Икэбанагийн гайхамшиг" сургалт үзүүлэх тоглолт зохион байгуулна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол дахь "Японы жил"-ийн хүрээнд Икэбанагийн Рюүсэй урсгалын зөвлөх багшийг урин дараах байдлаар Японы уламжлалт соелыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
Икэбанагийн лекц
Өдөр, цаг: 8 дугаар сарын 11-ний 10:00 цагаас
Газар: Монгол-Японы төв (Монгол орчуулгатай, тасалбаргүй.)
Дадлага, үзүүлэх тоглолт
Өдөр, цаг: 8 дугаар сарын 11-ний 14:00 цагаас
Газар: Байгалийн түүхийн музей (Монгол орчуулгатай, тасалбаргүй.)
*Дадлагад оролцогчдыг, лекцэд оролцсон хүмүүсээс сонгон авах тул оролцох хүсэлтэй хүн лекцэд заавал оролцоно уу.
Ооцүбо Коосэн Ohtsubo Kosen
1960 онд Рюүсэй урсгалын залгамжлагч Ёшимура Касэнд шавь орсон. Японд төдийгүй хилийн чанадад лекц уншин, хэд хэдэн үзэсгэлэн гаргахын хажуугаар Рюүсэй урсгалын зөвлөхөөр ажиллаж, ерөнхийлөн удирдаж байв. Зочид буудлын үүдний танхимын чимэглэл, телевизийн тайз чимэглэл, олон улсын ЭКСПО зэрэг худалдааны арга хэмжээний чимэглэл гээд олон төрлийн ажил хийж иржээ. 2006 оноос эхлэн Бээжинд ажиллаж байгаа.
Вэб хуудас руу орохыг хүсвэл энд дарна уу.


