"Токио Комаки балет"-ийн театр Монголд тоглолоо.


Энэ удаагийн тоглолт нь Японы балетийн театрийн Монголд хийсэн анхны тоглолт болсон бөгөөд Дуурь Бүжгийн Эрдмийн театртын танхим балет сонирхогч олон үзэгчдээр дүүрсэн байлаа.
Комаки Балетийн театр болон Монгол Улсын хоорондох харилцаа их эртнээс буюу уг балетийн театрийг үндэслэгч Комаки Масахидэ агсан 1976 онд Монголын балетийн урлагийг үндэслэгчдын нэг Жамъяндагватай танилцсан цагаас анх эхэлсэн ажээ. Тэр цагаас хойш хоёр улсын хоорондох тогтолцооны ялгааг даван туулж балетийн харилцааг тууштай хөгжүүлж ирсэний ачаар Комаки Масахидэ агсаны олон жилийн мөрөөдөл болсон энэ удаагийн Монгол дахь тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
Үзэгчдэд толилуулсан "Хунт нуур" бүжгийн жүжиг, "Үхэр, хүний эвэрт хүүхдийн үдээс хойшхи зугаалга" бүжгийн жүжиг, "Игорь Ван" дуурийн Кивчакуудын бүжиг аль нь ч Комаки Балетийн театрийн Японд анх тоглосон бүтээлүүд бөгөөд "Үхэр, хүний эвэрт хүүхдийн үдээс хойшхи зугаалга" бүжгийн жүжиг нь энэ удаа Монголд анх удаа тайзнаа үзэгчдийн хүртээл боллоо. Тоглолт Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрийн тал бүрийн хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд үзэгчдийн танхимд цугласан балет сонирхогчид хоёр орны балетийн бүжигчдын гайхамшигт тоглолтыг халуун алга ташилт дүүрэн хүлээж авсан.
Энэ удаагийн тоглолтыг Япон Улсын Соёлын Ерөнхий Газар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тусламж, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд хоёр улсын тайзны урлагийн харилцаа хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон арга хэмжээ боллоо гэж хэлж болно.

