Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

Элчин сайд Ичихаши Шихихутуг Хууль Зүйн Дээд Сургууль дээр лекц уншлаа.


4 дүгээр сарын 25-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясүёши Шихихутуг хууль зүйн дээд сургууль дээр "Японы гадаад бодлого ба Монгол Японы харилцаа" сэдвээр лекц уншлаа.

Шихихутуг дээд сургууль нь зөвхөн хууль эрх зүйн чиглэлээр дагнасан сургууль бөгөөд 500 орчим оюутан хууль зүйн мэргэжлээр суралцаж байна. Дээд сургуулийн нэр Шихихутуг гэдэг нь Чингис хааны өргөмөл хүү Их Монгол Улсын их заргачийн (тухайн үеийн ерөнхий прокурор бөгөөд дээд шүүхийн дарга) нэр юм.

Лекцийн танхимд 100 гаруй оюутан цугларч Элчин сайд Ичихаши-гийн лекцийг шимтэн сонслоо. Лекцийн дараа Японы үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт, Монгол Улсын гадаад бодлогыг Япон Улс хэрхэн үнэлж буй талаар гэх мэт олон асуултууд асууж байлаа. Мөн уг лекцийн талаар Өдрийн сонинд нийтлэл гарч, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5, TV9 зэрэг сувгуудаар мэдээллээ.