Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

Япон хэлний тайлбар толь бичиг 800 ширхэгийг бэлэглэв.


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Энхтүвшин талархалын үг хэлж байгаа нь
Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөгчдөд толь бичиг гардуулж байгаа нь
2006 оны 8 дугаар сард Япон Улсын Ерөнхий сайд (тухайн үеийн) Жүничиро Коизүми Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тэр оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Энхболдын Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр 800 ширхэг морин хуур бэлэглэх тухай илэрхийлсний хариу талархал болгож 800 ширхэг Япон хэлний тайлбар толь бичгийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад зориулж бэлэглэх болсоноо илэрхийлсэн билээ. Эдгээр 800 ширхэг толь бичгийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа энэ 3 дугаар сарын 23-нд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боллоо.

Ёслолын ажиллагаа дээр Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясүёши, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Энхтүвшин нар Япон хэлний сургалт явуулдаг 32 ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгчдөд толь бичгийг гардуулж өглөө.

Монгол Улсад Япон хэлийг өргөн хүрээнд үздэг бөгөөд толь бичиг хүлээн авсан эдгээр 32 ерөнхий боловсролын сургуулиудад нийт 5000 гаруй сурагчид Япон хэлийг үзэж байна. Эдгээр Япон хэлний тайлбар толь бичгүүд олон сурагчидыг Япон хэл эзэмшихэд нь тус дэм болж, Япон хэлийг өндөр түвшинд эзэмшиснээр ирээдүйд хоёр улсын харилцааг улам хөгжүүлэхэд хүчин зүтгэх боловсон хүчин болно гэдэгт найдаж байна.