Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

3/17 (Бямба) Монгол дахь "Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээ - Японы уламжлалт урлаг "Ракуго"-гийн тоглолт болно.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Драмын эрдмийн театртай хамтран Монгол дахь "Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээний хүрээнд Японы уламжлалт урлаг Ракуго-гийн тоглолтыг зохион байгуулна. Монголд анх удаа зохиогдох энэ тоглолтыг заавал ирж үзээрэй. Үнэгүй тараагдах тасалбар болох танилцуулгыг шалгаж оруулна.

  • Арга хэмжээний нэр: Ракуго-гийн тоглолт
  • Зохион байгуулагч: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Драмын эрдмийн театр
  • Болох газар: Монгол Улсын Драмын эрдмийн театр
  • Өдөр, цаг: 3 сарын 17-ны Бямба гарагт 15:00 цагаас (14:30-аас оруулж эхэлнэ)
  • Агуулга:
    Японоос Ракуго жүжигчин Шёофукутэи Жинчи, Шёофукутэи Кёожаку, хөгжимчин Ёшикава Кинуёо, зохиолч Сато Юу нарыг урьж Японы уламжлалт урлаг болох Ракуго-гийн тухай лекц уншуулж, Ракуго-гийн үзүүлбэр тоглолтыг зохион байгуулна (Монгол хэлний орчуулга аман болон дэлгэц дээр үсгэн хэлбэрээр хийгдэнэ). Япон хүний хошин яриагаар дамжуулж Японы соёлын гайхамшигийг танилцуулна.
  • Орох тасалбар:
    3 сарын 12-ны Даваа гарагаас эхлэн Монгол-Японы төв дээр үнэгүй тараана (нэг хүнд 2 ширхэг хүртэл). Тасалбарыг түрүүлж ирсэн дарааллаар олгох замаар тарааж дуусгана.
    Жич: Ракуго-гийн тоглолтын өдөр тасалбартай хэдий ч суудал дүүрсэн байх тохиолдол гардагийг ойлгохыг хүсье.
  • Лавлагаа:
    Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэс
    Утас: 320777

    Шёофукутэи Жинчи ©Киёоши Гото