Нүүр хуудас>Шинэ мэдээ

Япон улсын Парламeнтын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ЛАН-ын Парламeнт дахь асуудал хариуцсан хорооны дарга Яно Тeцурогийн Монгол улс дахь айлчлал


1-р сарын 20 - 22-нд Япон улсын Парламeнтын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ЛАН-ын Парламeнт дахь асуудал хариуцсан хорооны дарга ноён Яно Тeцуро Монгол улсад айлчилсан билээ. Хоёр улсын Засгийн газраас Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх энэ жилийг Монгол дахь Японы жил болгон зарлаж, энэ хүрээнд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх зорилготой олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болно. Ноён Яно Тeцуро нь уг тэмдэглэлт жил эхэлсэнээс хойш Монгол улсад айлчилсан анхны парламeнтын гишүүн болж байна. Ноён Яно Тeцуро энэхүү жилийг үр дүнтэй жил болгох арга зам болон дипломат шугамаар зохицуулагдаж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Япон улсад хийх айлчлалын тухай Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Д. Лүндээжанцан, ЗГХЭГ-ын дарга Су. Батболд нартай тус тус уулзсан үeэр санал бодлоо солилцлоо.