Нүүр хуудас>Шинэ мэдээ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Дорнод аймгийн Техник технологийн сургуулийн сантехникийн засварын төсөл”, “Улаанбаатар хотын хог хаягдал зөөвөрлөх техник төхөөрөмжийг сайжруулах төсөл” –ийн гарын үсэг зурах ёслол


     1 дүгээр сарын 11-ний өдөр, 2006 оны Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон “Дорнод аймгийн Техник Технологийн сургуулийн сантехникийн засварын төсөл”-ийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

     Дорнод аймгийн Техник Технологийн сургууль нь 600 гаруй сурагчтай бөгөөд 16 төрлийн мэргэжлээр сургалт явуулдаг, Монголын засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Бизнесийн инкубатор” төсөл хэрэгжиж буй газрын нэг юм. Энэхүү төслөөр тус сургуулийн сургалтын орчинг сайжруулахын тулд хичээлийн болон дотуур байр, мастерийн байрны дулаан, цэвэр бохир усны системийг засварлана. Дорнод аймаг нь бусад аймгуудтай харьцуулахад дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний бизнес хөгжиж байгаа газар юм. Иймд мэргэшилтэй ажилчин бэлтгэх гол төв нь болж байгаа тус сургуулийг засварлах төслийг хэрэгжүүлснээр тухайн нутаг оронд жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, тус сургуулийн гүйцэтгэх үүрэг цаашид ч чухлаар тавигдах болно.

     Мөн Улаанбаатар хотод Саппоро болон Такамацү хотоос хандивласан ашиглагдаж байсан хог хаягдал зөөвөрлөх машины тээврийн болон засварын зардлыг санхүүжүүлэхээр боллоо. Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдсэний улмаас хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал хурцаар тавигдаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрүүл ахуйн орчинг сайжруулахад хувь нэмэр болж, Саппоро, Такамацү хот болон Улаанбаатар хотын харилцааг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.(T)

/Төслүүдийн танилцуулга/
“Дорнод аймгийн Техник Технологийн сургуулийн сантехникийн засварын төсөл”
Төслийн нийт өртөг: 90,042 америк доллар
Төслийн агуулга: Техник Технологийн сургуулийн болон дотуур байр, мастерийн байрны дулаан болон цэвэр бохир усны системийн засвар
Сургуулийн тухайд: Нийт 600 сурагч, 45 багш, 25 ажилтантай.

“Улаанбаатар хотын хог хаягдал зөөвөрлөх техник төхөөрөмжийг сайжруулах төсөл”
Төслийн нийт өртөг: 61,837 америк доллар
Төслийн агуулга: Тээврийн зардал
Хүлээн авагч байгууллагын тухайд:Нийт 2 сая 500 мянган хүн амын 1 сая орчим хүн Улаанбаатар хотод амьдардаг. Одоогийн хог хаягдал зөөвөрлөлт 70 хувьтай байна.