Япон улсын Гадаад хэргийн сайд Асо Тарогийн тависан илтгэл
“Эрх чөлөө ба хөгжил цэцэглэлтийн нум: Япон улсын өргөжин хөгжиж буй дипломат бодлогын хүрээ”
Япон улсын Гадаад хэргийн сайд Асо Таро 2006 оны 11 сарын 30-нд тус улсын Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулсан семинарын үеэр “‘Эрх чөлөө ба хөгжил цэцэглэлтийн нум: Япон улсын өргөжин хөгжиж буй дипломат бодлогын хүрээ” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.
Японы Гадаад хэргийн сайд Асо Тарогийн энэ удаагийн илтгэлийн онцлог нь “үнэт зүйлсэд тулгуурласан гадаад бодлого” буюу ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хуулийн ноёрхол болон зах зээлийн эдийн засаг гэх мэт “дэлхий нийтийн үнэт зүйлс”-д тулгуурласан гадаад бодлого явуулахад анхаарал хандуулах чухалын тухай, Евроазийн улс орнуудтай харилцаагаа улам бэхжүүлэн Евроази тивд “Эрх чөлөө ба хөгжил цэцэглэлтийн нум”-ыг бий болгох ач холбогдлын тухай дурдсанд оршиж буй юм.
Удахгүй тус илтгэлийн монгол хэлний орчуулга тавигдах болно.
Японы Гадаад хэргийн сайд Асо Таро-гийн тависан илтгэл (Англи хэлээр)
Японы Гадаад хэргийн сайд Асо Таро-гийн тависан илтгэлийн товч тойм (Англи хэлээр)

Японы Гадаад хэргийн сайд Асо Таро-гийн тависан илтгэл (Япон хэлээр)
Японы Гадаад хэргийн сайд Асо Таро-гийн тависан илтгэлийн товч тойм (Япон хэлээр)


