Монгол Улсад үзүүлэх Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд "Хархорум Музей барих төсөл"-ийг хэрэгжүүлэх тухай
1. Япон Улсын засгийн газар Монгол Улсын засгийн газарт "Хархорум Музей барих төсөл"-ийг (the Project for the Construction of the Kharakhorum Museum) хэрэгжүүлэхэд зориулж нийт 297 сая иенийн үнийн дүн бүхий Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж, холбогдох ноот бичигт 7 сарын 18-ны Мягмар гарагт Улаанбаатар хотноо Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясуёши, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Нямаагийн Энхболд нар гарын үсэг зурж солилцлоо. Мөн энэ 8 сарын 10-нд (Пүрэв гараг) Монгол Улсад айлчлал хийсэн Япон Улсын Ерөнхий сайд Коизуми Жүничиро барихаар төлөвлөөд буй тус музейн макетыг Ерөнхий сайд М. Энхболдод гардуулсан.
2. Хархорин бол нийслэл хот Улаанбаатараас баруун урагшаа 350км-д байрлах эртний Монголын хаант улсын нийслэл юм. 1995 – 1998 онуудад ЮНЭСКО дахь Японы Итгэлийн Сангийн шугамаар Хархоринд Монгол Японы хамтарсан судалгааг хэрэгжүүлсэн ба Хархоринг багтаасан Орхоны хөндийн соёлын дурсгалт газар 2004 онд ЮНЭСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Хархоринд олдворыг хадгалж, хамгаалах байгууламж байхгүйгээс үнэт олдвор муудах, эвдрэх аюул нүүрлээд байгаа бөгөөд эдгээр түүхийн дурсгалыг хамгаалах, судлах, олон нийтэд таниулахтай холбогдсон бааз суурийг бий болгох нь нэн тулгамдсан асуудал болоод байна.
Энэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын засгийн газар Хархоринд музей барихад шаардлагатай хөрөнгийг Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар нийлүүлэхийг Япон Улсын засгийн газарт хүсэлт болгосон билээ.