Япон хэл, соёлоор мэргэшиж буй оюутан, ЕБС-ийн багш нарыг Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
1. Тавих шаардлага,болзлын хураангуй
Япон хэл, соёл судлаач оюутан:
- Монгол Улсын иргэн байх,
- 1983.4. 2-ноос 1995.4.1-ний хооронд төрсөн байх,
- Монгол улсын их, дээд сургуульд япон хэл, соёлыг үндсэн мэргэжлээ болгон суралцаж байгаа 2, 3 дугаар курсын оюутан (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэшлийн хүрээнд япон хэл үзэж байгаа бол өгөх боломжгүй)
- Урьд нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгийг авч байсан оюутны хувьд нутагтаа буцаж ирээд 3-аас дээш жил болсон байх (2013 оны 10-р сарын 1-ний байдлаар)
- Тус хөтөлбөрт их дээд сургуулийнхаа шугамаар нэр дэвшиж байгаа оюутан тус ЭСЯ-ны шалгалтанд оролцох боломжгүй. Хэрэв давхар шалгалт өгсөн нь илэрвэл аль аль шалгалтаас чөлөөлнө. Шалгалтандаа тэнцсэн ч хүчингүйд тооцно.
Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан:
- Монгол Улсын иргэн байх,
- 1978.4.2-ны өдрөөс хойш төрсөн байх,
- Их, дээд сургууль, багшийн сургууль төгссөн, ЕБС-д одоо багшлаж байгаа, 2013.4.1-ний байдлаар 5-аас дээш жил багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон хэлнээс бусад гадаад хэлний багш оролцох боломжгүй)
- Урьд нь Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2013.10.1-ний байдлаар, эргэж ирснээс хойш 3-аас дээш жил багшилсан байх
2. Хөтөлбөрийн тухай тайлбар: 2-р сарын 18, 19-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд
3. Бүртгэл: 2-р сарын 15, 18-21-ний өдрүүдийн 13:00- 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд
4. Бүрдүүлэх бичиг баримт
- Оюутнууд: Сургуулийн тодорхойлолт (Суралцаж буй курс, элссэн он), Багш нар: Ажлын газрын тодорхойлолт (5-аас дээш жил ажиллаж буйг баталсан)
- Оюутнууд: Сурлагын дэвтэр , Багш нар: Нийгмийн даатгалын дэвтэр
- Оюутнууд, Багш нар: Иргэний үнэмлэх
- Оюутнууд,Багш нар: Сүүлийн 3 сарын дотор авхуулсан нэг ижил 4х3 цээж зураг 2ш
5. Шалгалт
- Бичгийн шалгалт : 3-р сарын 10-ны өдөр Монгол-Японы төв, МУИС-ийн 2 дугаар байр.
- Япон хэл, соёл судлаач оюутан : япон хэл
3-р сарын сүүлчээр бичгийн шалгалтад дээгүүр байр эзэлсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.

