Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх сэрэмжлүүлэг
Тэтгэлэгт хөтөлбөрийн сэжигтэй танилцуулга байгаа тул анхаарна уу
Африк дахь Япон улсын Элчин сайдын яамнуудын мэдээлснээр тодорхойгүй байгууллагаас Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхийг уриалсан мэйл ирэх эсвэл интернэтээр танилцуулга хийж байгааг анхааруулж байна. Мөн тус байгууллагатай холбоо тогтоосон тохиолдолд бүртгүүлэхэд баталгаат хураамж гэх нэрийн дор мөнгө нэхэмжилсэн мэдээлэл ч байна.
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг Япон улсын Засгийн газар гадаад улс орнууд дахь Японы Элчин сайдын яам эсвэл Японы Их сургуулиудаар дамжуулан явуулдаг. Мөн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд бүртгүүлэх тохиолдолд баталгаат мөнгө гэх хураамж огт төлөх ёсгүй болно.
Энэ мэтчилэн тэтгэлэгт хөтөлбөрийн сэжигтэй танилцуулга байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тус ЭСЯ-наас мэдээлэл авна уу. Мөн ийм мэдээлэлтэй танилцсан тохиолдолд тус ЭСЯ-д шуурхай мэдэгдэнэ үү.
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тус ЭСЯ-ны энэ хуудсаас мэдээлэл авна уу.
Бүртгэлийн талаарх мэдээллийг 5 дугаар сараас тус ЭСЯ-ны цахим хуудас болон facebook, сонинууд, Монгол-Японы Төвийн зарын самбар, Их сургуулиудын зарын самбарт гаргана.

