Нүүр хуудас> “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн 2-р ээлжийн баг Япон орныг зорилоо.

 

 

 

“Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн

2-р ээлжийн баг Япон орныг зорилоо.

 


            Японы Засгийн газар энэ жил Ази, Номхон далайн орнууд, Хойд Америкийн бүсийн 41 орны хүүхэд залуусыг урьж, Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүүхэд залуусын харилцаа тогтоох зорилго бүхий “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

 

            Монголоос, Япон хэл судалж байгаа 175 ахлах ангийн сурагч, оюутнууд гурван хэсэгт хуваагдан Япон улсыг зорих бөгөөд эхний ээлжийн 89 хүүхэд 11 санын 2-ноос Японд айлчлж,  Фүкүшима мужид зочлон Монгол улсаас эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс үзүүлсэн тусламж, дэмжлэгийн ачаар гамшигт өртсөн бүс нутгаа хэрхэн эрчимтэй сэргээн босгож буйг нүдээр үзэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн оюутан сурагчидтай танилцан, тэдний сургуульд зочлох, япон айлд хонох, гамшгийн үеийн сургалтанд хамрагдах зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцон 12-ны өдөр буцаж ирлээ. Энэ удаагийн эхний ээлжинд Хөгжим бүжгийн коллежийн ахлах ангийн 9 сурагч уригдан оролцож байгаа бөгөөд Монголын язгуур урлагийн тоглолт хийлээ.

 

            2-р ээлж (ахлах ангийн сурагчидын нэг хэсэг болон оюутнууд нийлсэн 75 хүний бүрэлдэхүүн) н 16-наас 26-ны өдөр Япон улсыг зорин Иватэ болон Хоккайдо руу тус тус аялан, 1-р ээлжийн багтай адил, Японы ард түмэн гамшигт өртсөн бүс нутгаа хэрхэн сэргээн босгож буйг нүдээр үзэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн оюутан сурагчидтай танилцан, тэдний сургуульд зочлох, япон айлд хонох, гамшгийн үеийн сургалтанд хамрагдах зэрэг арга хэмжээнүүдэд оролцох болно.

 

            Мөн 11 сарын 19-нөөс 3-р ээлжийн 10 хүн Японы гамшигт өртсөн нутагт зочлох, мөн 1995 онд Кобэд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр ихээхэн хохирол амссан Аважи аралын Өмнөд Аважи хотод зохион байгуулагдах “2012 оны Олон улсын Азийн хүүхдийн кино наадам”-д оролцоно.

 

            Энэ жил, Япон болон Монгол хоёр улс анх 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 40 жил хэмээх тэмдэглэлт ойтойгоо золгож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Засгийн газрын дээд хэмжээний харилцан айлчлал болон соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Эдгээрээс өнөөг хүртэлх хамгийн олон тооны хүүхэд, залуус буюу Монголын 175 хүний бүрэлдэхүүн, Япон оронтой танилцах энэ хөтөлбөр нь 40 жилийн ойн онцгой чухал арга хэмжээний нэг юм.