Нүүр хуудас> 2010 оны санхүүгийн жилийн "Хүнсний буцалтгүй тусламж /КR/"-ийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

2010 оны санхүүгийн жилийн "Хүнсний буцалтгүй тусламж /КR/"-ийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

 


            11-р сарын 7-ны / лхагва гарагт / өдөр Улаанбаатар хотноо Япон Улсын Засгийн газрын хүнсний буцалтгүй тусламж  болох "КR"-аар нийлүүлэгдсэн цагаан будааг  хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдан  тус элчин сайдын яамнаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори  оролцлоо.

 

      Энэ удаагийн "Хүнсний буцалтгүй тусламж" нь 2011 оны 2-р сарын 28-нд нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч тухайн жилийн 3-р сарын 11-нд Япон Улсын зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийлүүлэлт нь хойшлогдсон юм. Энэ удаагийн тусламжаар япон улсад тарьж ургуулсан 14.1 тэрбум төгрөгний 16.000 тонн цагаан будааг нийлүүлсэн юм. Монголын засгийн газар тусламжийн будааны борлуулалтын үнийг  зах зээлийн жишиг үнээр тогтоон түүнээс олсон орлогоор хуримтлалын сан бүрдүүлнэ. Энэ хуримтлалын сангийн мөнгийг  Японы засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрт  үр ашигтай зарцуулна.

 

            Японы засгийн газрын "Хүнсний буцалтгүй тусламж /КR/" -ийг 1991 оноос хойш 20 жилийн турш жил болгон хэрэгжүүлж ирсэн билээ.Мөн хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо зэргийг нийлүүлэх хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хөтөлбөр болох "КR-2" төслийг мөн  1992 оноос эхлэн 10 удаа хэрэгжүүлээд байна. Түүнчлэн  Монгол улсын Засгийн газар 2008 оноос  эхлэн 3 жилийн хугацаатай Атрын гурав дахь аян тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд түүний үр дүнд улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээг хангаж чадах  болсон.

 

            Ёслолын арга хэмжээнд оролцсон Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ "1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь  хүнсний хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буцалтгүй тусламжийн КР-1, КР-2 төслийн хүрээнд хүнсний болон техник, тоног төхөөрөмжийн  тусламж үзүүлж манай улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэнд  Монгол Улсын Засгийн газар, салбарын хамт олон байнга талархаж байдаг билээ " хэмээн дурьдсан юм.

 

            Цаашид манай улсын Хүнсний буцалтгүй тусламжийн дүнд бүрдсэн хуримтлалын сан нь монгол улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд үр ашигтай зарцуулагдана хэмээн найдаж байна.

 

Хүнсний буцалтгүй тусламж (КR)-ийн үзүүлэлт

 

Он

Нот бичгийн мөнгөн дүн (тэрбум иен)

 

Нэр төрөл

 

Хэмжээ        (тонн)

1991

2.0

улаан буудай

4,478

1992

2.0

улаан буудай

4,555

1993

3.0

улаан буудай

8,431

1994

3.0

улаан буудай

8,024

1995

2.5

улаан буудай

5,263

1997

5.0

улаан буудай

24,035

1998

3.3

цагаан буудай

8,659

1999

4.4

улаан буудай

22,115

2000

5.9

улаан буудай

31,165

2001

4.0

цагаан буудай

14,406

2002

4.0

улаан буудай

19,191

2003

1.0

улаан буудай

4,874

2004

2.0

улаан буудай

9,730

2005

2.0

улаан буудай

9,271

2006

2.0

улаан буудай

8,331

2007

4.0

улаан буудай

10,270

2009

5.7

цагаан буудай

9,738

2010

8.1

цагаан буудай

16,171

Нийт дүн

63.9

 

218,706

 

 

引渡式  引渡式 引渡式