Нүүр хуудас> Нацагийн Жанцанноров гуайг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан Туяа” зэрэглэлийн одонгоор шагнах боллоо

Нацагийн Жанцанноров гуайг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан Туяа” зэрэглэлийн одонгоор шагнах боллоо.

 


            2012 оны 11 сарын 3-ний өдөр Японы Засгийн газар Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан Туяа” зэрэглэлийн одонгоор шагнах болсоноо мэдэгдсэн билээ.

      Энэ удаагийн шагналыг түүний явуулж буй үйл ажиллагаа манай хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлэн олгож байгаа юм.