Нүүр хуудас> Шинэ мэдээ> “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв ”- ийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

Усны нөөцийн салбарын буцалтгүй тусламж-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төсөл

 

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв ”- ийг

хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

 

 

    10 сарын 10 / лхагва гарагт  / -ны өдөр Улаанбаатар  хотноо Япон Улсын Засгийн газрын Усны нөөцийн салбарын буцалтгүй тусламжаар баригдсан  "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" –ийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

   

    Монгол улс нь олон төрлийн экологийн систем бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй дэлхийд ховордсон зэрлэг ан амьтантай орон билээ. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн талхагдал, уул уурхайн хөгжлийг дагасан  хүрээлэн буй орчны доройтлын асуудал анхаарал татаж байгаа тул байгалийн нөөцийн тогтвортой менежмент болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг хослуулан явуулах шаардлагатай байна.

 

   2010 оны 5 сарын 4-ний өдөр нот бичигт гарын үсэг зурснаар уг  төсөл нь хэрэгжиж  эхэлсэн  бөгөөд цэнгэг усны нөөц болоод байгаль орчин, экологий системийг хамгаалах үйл ажиллагааг зангидан явуулах сургалт, судалгааны төв болгохоор барьж байгуулсан юм.

 

   

    Төвийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Оюун болон тус яамны удирдах ажилтнууд оролцлоо. Оюун сайд хэлсэн үгэндээ "Байгаль орчны хамгаалал, ногоон хөгжил дэлхий нийтийн амин чухал эрх ашиг, бодит хэрэгцээ болж буй өнөөгийн нөхцөлд Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдаж буй энэхүү төв  нь Монгол орны төдийгүй Зүүн хойд Азийн орнуудын хүрээнд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах,олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа явуулах улмаар дотоодын болон гадааын хурал, зөвлөлгөөн, уулзалт зохион байгуулах  иж бүрэн байгууламж, түшиц газар болох юм" хэмээн дурдсан.

 

    Цаашид уг төвийн үйл ажиллагааны хүрээнд  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн, байгалийн тусгай хамгаалалтын бүсийн ажилтан, албан хаагчдад  зориулсан сургалтыг үр дүнтэй зохион байгуулах мөн ард иргэдэд хүрээлэн буй орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, танин мэдүүлэх  үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулахаар зорьж байна.

 

 

baigali hamgaalah tov

 

baigali hamgaalah tov

 

baigali hamgaalah tov