“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн 2011 оны санхүүгийн жилийн хүрээнд иж бүрэн засварлагдсан Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлгийн Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тасгийг хүлээн авах ёслолын ажиллагаа
2012 оны 5 сарын 7-нд Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлэгт иж бүрэн засварлагдсан тус эмнэлгийн Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тасгийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү засварын ажлыг Японы Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн 2011 оны санхүүгийн жилийн хүрээнд 99,843 ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дууссан юм.
Тухайн ажлын хүрээнд Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тасгийн агааржуулалтын системийн шинэчлэлт, ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний засвар, дотор талын иж бүрэн засал, цахилгааны засваруудыг хийж, өнөөдрийг хүртэл барилгын элэгдэл гэмтэл, мөөгөнцөр үүссэн зэрэг шалтгааны улмаас ашиглаж чадахгүй байсан өрөө тасалгаануудыг бүрэн ашиглалтанд оруулав.
Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлэг нь Монголын ард түмний эрүүл мэндэд улам их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
| Засварын өмнөх байдал | ||
![]() |
![]() |
![]() |
| Засварын дараахь байдал | ||
![]() |
![]() |
![]() |







