Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл> Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах буцалтгүй тусламж "Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх" төслийн нээлтийн ажиллагаа

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах буцалтгүй тусламж     
"Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх"

төслийн нээлтийн ажиллагаа

 

   4 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Гачуурт дахь ус цэвэршүүлэх усан сангийн ойролцоо Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төслийн нээлтийн ажиллагаа боллоо.Уг төслийн нээлтийн ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори ШИМИЗҮ оролцсон.


   Уг төсөл нь Улаанбаатар хотын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хотын зүүн хэсгийн Гачууртад  гүний худаг шинээр барин олборлосон усыг цэвэршүүлэн цааш түгээх байгууламж юм.


   Төслийн нээлтийн ажиллагаанд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг даргынТамгын газар, Ус сувгийн удирдах газрын холбогдох хүмүүс, Гачууртын иргэдийн төлөөлөл болох 140 гаруй хүн оролцлоо.


   Энэ жил Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа билээ. Энэ тэмдэглэлт ойн жилд  Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралын салшгүй нэг хэсэг болсон усан хангамжийн салбарт манай улс дахин нэг төсөл шинээр хэрэгжүүлэх болсон нь өндөр ач холбогдолтой юм.  

 

   Энэхүү төсөл хэрэгжсэнээр ялангуяа Улаанбаатар хотын зүүн бүсийн гэр хороололын 390 мянган оршин суугчдад шаардлагатай усны хангамжийн асуудал шийдвэрлэгдэнэ.


起工式

 

起工式

 

起工式