Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл
“Японд суралцацгаая” хөтөлбөрт хамрагдагч оюутнуудын илтгэл
Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 3 дугаар сарын 7-ноос 19-ний өдрүүдэд “Японд суралцацгаая” нэртэй Япон оронтой танилцах аялал хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд Монгол улсаас МУИС, ШУТИС зэрэг 5 их дээд сургуулийн 3,4-р курс болон магистрын ангийн 10 оюутан дээрх хөтөлбөрт хамрагдсан юм. Хөтөлбөрт хамрагсад Японы Васэда их сургууль, Токио хотын томоохон музей, үзэсгэлэнгийн танхимаас гадна 2011 оны 3-р сард болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн зүүн хойд бүс нутаг болон тухайн бүс нутгийн их дээд сургуулиудтай танилцсан бөгөөд байгалийн гамшигт үзэгдлээс хойш жил хүрэхгүй хугацаанд сэргээн босголтын ажлыг идэвхитэй өрнүүлж буй Япон орны өнөөгийн дүр төрхтэй өөрсдийн биеэр танилцсан.
2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16:00 цагаас Монгол Японы төв дээр дээрх хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хөтөлбөрийн явцад үзэж танилцсан Японы их дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, Японд суралцах боломж, зүүн хойд бүс нутгийн сэргээн босголтын явц зэрэг сэдвээр илтгэл тавих тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. |



