2015 оны 2 сарын 4-ний өдөр
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
-ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс-
2015 оны санхүүгийн жилд хэрэгжих ЕБС-ийн
багш нарт зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх
ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тухай
Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны
яам нь 2015 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт
хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд боловсролын талаарх судалгаа
хийхийн тулд шалгалт өгөх хүсэлтэй ЕБС-ийн багш нарыг доорхын дагуу бүртгэж
байна.
I.
Тавигдах шаардлага,
болзол
1.
Монгол улсын иргэн байх.
2.
1980 оны 4 дүгээр сарын
2-ноос хойш төрсөн байх.
3.
Их дээд сургууль эсвэл
багшийн сургууль төгссөн байх
4.
Монгол улсын ЕБС-д одоо
багшилж байгаа бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 5 ба түүнээс дээш
жил тасралтгүй багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, ЕБС-ийн
удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэлний багшийн хувьд оролцох
боломжгүй).
5.
Бие болон сэтгэцийн
хувьд эрүүл байх.
6.
Япон хэлийг идэвхтэй
сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн
зүгээс идэвх санаачлага гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй
байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.
7.
Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих
боломжтой байх.
8.
Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан”
ангиллын виз авсан байх. Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон
тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
9.
Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
10.
Урьд нь Япон улсын
Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол шалгалт өгөх
боломжгүй.
11.
Одоогоор Японд суралцаж
байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж
байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа
боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж
ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
12.
Өөр ямар нэг шугамаар
тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж
байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
II.
Хөтөлбөрийн тухай товч
мэдээлэл
Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн багш 2015 оны 10
дугаар сараас 2017 оны 3 сарын хоорондох хугацаанд Японы талаас заасан их дээд
сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах ба тогтсон хугацааг сунгах
боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдоно.
III.
Японд суралцах тухай
дэлгэрэнгүй тайлбар зөвлөгөө
2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд хийнэ.
IV.
Бүртгэл
2 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд
явагдана.
V.
Бүрдүүлэх бичиг баримт
1.
Ажлын газрын тодорхойлолт
(5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж буйг баталсан)
2.
Төгссөн их сургуулийн
дипломын хуулбар, сертификат
3.
Нийгмийн даатгалын
дэвтэр
4.
Иргэний үнэмлэх
5.
Сүүлийн 6 сарын дотор
авхуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан,
малгайгүй цээж зураг 2 хувь.
VI.
Шалгалт
1.
Бичгийн шалгалт: Англи
хэл, япон хэл
Хэзээ: 3 дугаар сарын 8-ны өдөр
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ын 2-р байр /Жич зарлана/
2.
Ярилцлагын шалгалт:
Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт
хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл,
боловсролын хэлтсээс лавлана уу.
Утас: 320-777