Нүүр хуудас>Виз >ХЗЯ-ны ХШНА-наас олгох “Дахин нэвтрэх зөвшөөрөл /再入国許可/-ийн хугацааг тус ЭСЯ-нд сунгуулах
ХЗЯ-ны ХШНА-НААС ОЛГОХ
“ДАХИН НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ХУГАЦААГ ТУС ЭСЯ-НД СУНГУУЛАХ
“Дахин нэвтрүүлэх зөвшөөрөл /再入国許可, ДНЗ/”-ийг сунгуулахад анхаарах зүйлс
1. Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгуулна.
2. Мэдүүлгийн хуудсыг англи хэл, аль эсвэл япон хэлээр бөглөнө.
3. ДНЗ нь тухайн мэдүүлэгчийн ОСЗ-ийн хүчинтэй хугацааны хүрээнд нэг жилээс дотогш, мөн ганц удаад сунгаж болно.
4. Сунгуулах гэж байгаа ДНЗ-ийг ангилал нь “олон удаа” нэвтрэх зөвшөөрөлтэй байсан бол, сунгалт хийснээр “нэг удаа” нэвтрэх хүчинтэй зөвшөөрөл болох юм.
5. “Дахин нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл /みなし再入国許可/” буюу нэг жилийн дотор Японд буцаж ирэх гэсэн нөхцөлөөр ХШНА-наас ДНЗ-ийг авахгүйгээр зөвхөн гарах хуудасны ар талд тамга даруулан гарж ирсэн тохиолдолд, түүнийг сунгахгүй.
Бүрдүүлэх бичиг баримт
1. ДНЗ бүхий паспорт
2. Мэдүүлгийн хуудас 1 хувь /Тус ЭСЯ-ны Консулын албанаас авна уу./
3. Гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх /在留カード(旧外国人登録証)/ /эх хувь ба хуулбар/
4. ДНЗ-ийн хүчинтэй хугацаанд Япон руу буцаж амжихгүй болсон шалтгааныг тодорхойлох бичиг баримт
-- Өвчин, гэмтлээс шалтгаалсан бол эмчийн тодорхойлолт
-- Онгоц саатсан бол агаарын тээврийн компанийн гаргасан нислэг саатсан тухай тодорхойлолт
-- Бусад шалтгаантай бол мэдүүлэгчийн өргөдөл /загвар чөлөөтэй/