Нүүр хуудас>Виз>Арга хэмжээнд оролцох зорилгоор зорчих

 

“Богино хугацаа” ангиллын виз
-- АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ зорилгоор зорчих

 

   Спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох тохиолдолд энэ ангилалд хамаарна.

 

ҮНДСЭН МАТЕРИАЛ

 

1. Гадаад паспорт 
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./

2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./

4. Асуулгын хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

 

МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД

 

1. Мэдүүлэгчийн эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дор 1.1-1.4.-д дурдсанаас аль нэг нь байж болно./

1.1. Ажлын газрын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.

1.2. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан зэрэг/

1.3. Оюутан бол сургуулийн тодорхойлолт

1.4. Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/

 

2. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

3. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

 

4. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/

-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.

 

5. Спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох тухай нотлох бичиг баримт

 

6. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримт
Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.

6.1. Мэдүүлэгчийн Монгол дахь эцэг эх, эхнэр/нөхөр, ах/эгч дүү нь зардлыг хариуцах

6.1.1. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1.-тэй адилаар бэлтгэнэ үү./

6.1.2. Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

6.1.3. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

6.1.4. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.

6.1.5. Зардал хариуцах хүн мэдүүлэгч хоёрын хоорондын хамаарлыг  тодорхойлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт/ /эх хувь ба хуулбар/

 

6.1.-д хамрагдсан хүн 6.2-6.4.-г алгасан 7.-д шилжинэ үү.

 

6.2. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага зорчих зардлыг хариуцах

6.2.1. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна

6.2.2. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
-- Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компани/байгууллагын тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага хариуцах тухай тодорхой дурдсан байна.
-- Тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./

6.2.2. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

6.2.-д хамрагдсан хүн 6.3-6.4.-г алгасан 7.-д шилжинэ үү.

 

6.3. Арга хэмжээг зохион байгуулах Япон тал зорчих зардлыг хариуцах

6.3.1. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
--Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна

6.3.2. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
-- Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компани/байгууллагын тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг арга хэмжээг зохион байгуулах Япон тал хариуцах тухай тодорхой дурдсан байна.
-- Тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./

6.3.2. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

6.3.3. Арга хэмжээг зохион байгуулах Япон талын урилга
-- Загвар чөлөөтэй, япон хэл дээр байж болно. /Эндээс загварыг татаж авч болно./
-- Зорчих зардал хариуцах тухай тодорхой тусгасан байна.

6.3.4. Арга хэмжээг зохион байгуулах Япон талын улсын бүртгэлийн гэрчилгээ /登記簿謄本/ /эх хувь ба хуулбар/
-- Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол зөвхөн “Кайша Шикихоо” /会社四季報/ номын холбогдох хуудсын хуулбар байж болно.
-- Уригч тал нь аж ахуйн нэгж бус хувь хүн бол үйл ажиллагааны танилцуулгыг эндээс татаж авч бөглөнө.

 

6.3.-д хамрагдсан хүн 6.4.-г алгасан 7.-д шилжинэ үү.

 

6.4. Мэдүүлэгчийн Япон дахь найз нөхөд, танил нь зардлыг хариуцах

6.4.1. Батлан даалтын бичиг /Эндээс татаж бөглөнө үү./

6.4.2. Урилга /Эндээс татаж бөглөнө үү. Зардлыг уригч хариуцах тухай тодорхой дурдсан байна./

6.4.3. Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт

6.4.4. Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт /дор  дурдсанаас аль нэг нь байж болно./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт /所得証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт /課税証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Татварын алба/税務署/-нд өгсөн “Татварын тайлан /確定申告書/”-гийн хуулбар /Татварын албанаас авна. Заавал тамгатай байна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолт /納税証明書様式その2/” /Татварын алба/税務署/-наас авна./
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны дэвтрийн хуулбар

6.4.5. Зардал хариуцах хүний Оршин суугчийн бүртгэл /住民票/
-- Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
-- Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна.

6.4.6. Зардал хариуцах хүн гадаадын иргэн бол Гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх /在留カード(旧外国人登録証)/-ийг хуулбар /ар өвөр хоёр тал/ ба гадаад паспортын хуулбар /зөвхөн овог нэр, ОСЗ бүхий хуудас байж болно/.

6.4.7. Зардал хариуцах хүний өргөдөл /загвар чөлөөтэй/
Тухайн мэдүүлэгчтэй ямар хамааралтай болох, хэзээ яаж танилцсан, зардлыг хариуцах болсон шалтгааны талаар тодорхой бичнэ үү.

 

7. Аяллын хөтөлбөр
Загварыг эндээс татаж аваад байрлах газар /зочид буудлын нэр/, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү.

 

8. Онгоцны тийзийн захиалгын хуудас
Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.

 

9. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээний танилцуулга, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/, батлан даалтын бичиг, урилга, аяллын хөтөлбөр гэх мэт.

 

 

Анхаарах зүйлс :


-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.


-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.


-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.