Нүүр хуудас>Виз >ОСЗ-ийг авсны үндсэн дээр мэдүүлэх виз
ОСЗ-ИЙГ АВСНЫ ҮНДСЭН ДЭЭР МЭДҮҮЛЭХ ВИЗ
ҮНДСЭН МАТЕРИАЛ
1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./
2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
4. Монгол улсын иргэний үнэмлэх /эх хувь ба хуулбар/
МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
1. “Оршин суух зөвшөөрөл” /ОСЗ/ /эх хувь ба хуулбар/
2. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : сургуульд элсэх зөвшөөрлийн бичиг, дадлага хийх байгууллагын талаархи мэдээлэл, дадлагын ажлын төлөвлөгөө, ажлын газрын үнэмлэх /эх хувь ба хуулбар/ зэрэг.
Анхаарах зүйлс :
-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.
--Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.