Гадаад оюутны солилцоо
Дэлхийн маргаашийг үүрэх залуу үеийн харилцаа нь ирээдүйн Япон Улс болон бусад улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд асар их чухал үүрэгтэй билээ. Үүний дотроос оюутны солилцоо нь Япон болон бусад улс орнуудын найрамдал, түншлэл болон Японы тухай ойлголтыг гүнзгүйрүүлэх, Япон Улсын дээд боловсролын байгууллагын даяаршил, бүс нутаг, компаний хөгжлийг идэвхжүүлэх болон хөгжиж буй улсын ирээдүйг нуруундаа үүрэх боловсон хүчинг сургах зэрэг төрөл бүрийн ач холбогдолтой юм. Япон Улс нь энэ байр сууринаас дэлхийн улс орны залуусыг Японд суралцахыг талархан хүлээн авч, оюутны солилцоог хөгжүүлж байна.
Япон Улсын Гадаад хэргийн яам, Японд суралцах гадаад оюутныг хүлээн авах ажлыг голлон хариуцдаг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг холбогдох яам газруудтай хамтран улс бүрийн оюутнуудад Японд суралцахын өмнө мэдээлэл өгөхөөс эхлээд суралцаад ирсний дараа Японд суралцагсдад дэмжлэг үзүүлэх хүртэл өргөн хүрээтэй ажил эрхэлдэг.
※ Японд суралцахтай холбогдсон нарийвчилсан мэдээллийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны Японд суралцахтай холбогдсон мэдээлэл Японд суралцах харилцааг хөгжүүлэх нь зэргийг үзнэ үү.
Монгол дахь оюутны солилцоо
Монгол-Японы оюутны солилцоо нь 1974 оны Соёлын харилцааны протокол байгуулж, анх 1976 онд нэг монгол оюутныг судлаач оюутнаар хүлээж авснаар эхэлсэн билээ.
Түүнээс хойш жил болгон нэгээс хоёр хүн хүлээн авдаг байдал үргэлжилж байсан. Монгол Улс ардчилагдсанаас хойш хоёр улсын харилцаа огцом хурдацтай хөгжсөнөөр монгол оюутны тоо эрс өсөж 2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 1282 монгол оюутан Япон Улсын дээд боловсролын байгууллагуудад харъяалагдаж байв. Улс тус бүрээр ангилахад энэ нь 11 дугаарт (Японд гадаадын оюутныг хүлээж авч байгаа байдал
Япон Улсад суралцах шалгалт
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутны тогтолцоо
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах хөтөлбөрийн дагуу оюутан элсүүлэн шалгаруулж авдаг. Үүнд:- Судлаач оюутан
,
Их сургуулийн үндсэн оюутан
, Техникийн коллежийн оюутан
, Мэргэжлийн сургуулийн оюутан
, Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан (дууссан)
Япон хэл, соёл судлаач оюутан (дууссан)
- Залуу удирдагч хөтөлбөр
2010 оны Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулах шалгалтын материалыг эндээс орж үзнэ үү.
※Энэ оны тус шалгалтын материал 2012 оны 4 сарын 1-нээс хойш гарах тул, тухайн үед нь Японы ЭСЯ-наас лавлана уу.
- Судлаач оюутан
Япон Улсад хувийн зардлаар суралцах шалгалтыг зохион байгуулахад хамтран ажиллах
Оюутныг дэмжих Японы байгууллагын Япон Улсад хувийн зардлаар суралцах шалгалтыг Монголд хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.
※Японд хувийн зардлаар суралцах шалгалт нь Японы их, дээд сургууль, факультетэд элсэн орохыг хүссэн гадаад оюутнаас их, дээд сургуулийн зүгээс шаарддаг япон хэл болон үндсэн мэдлэгийн үнэлэмжийг гаргахын тулд хэрэгжүүлдэг шалгалт юм.Японд суралцах тухай мэдээлэл өгөх
Япон Улсад суралцахыг хүсэгчдэд зориулан их, дээд сургууль, тэтгэлэгийн тухай мэдээлэл, Японд суралцах тухай танилцуулах видео, Японд суралцах тухай гарын авлага зэрэг мэдээллийг хүргэдгээс гадна Оюутныг дэмжих Японы байгууллагатай хамтран Японд суралцах тухай мэдээллийн яармагийг зохион байгуулах гээд Японд суралцахтай холбоотой төрөл бүрийн мэдээллийг өгдөг.- STUDY IN JAPAN(Японд суралцах тухай бүх талын мэдээ, мэдээлэл)
- Оюутныг дэмжих Японы байгууллага (JASSO)
Японд төгсөгчдийг дэмжих нь
2010 оны 2 дугаар сард зохион явуулсан "Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай" мэдээллийн яармагийн үед тараагдсан Японд суралцах тухай танилцуулга, материалыг (PDF файл: Монгол хэлээр) (энд дарж) үзнэ үү.
Мөн Японд суралцах тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтаас үзэж болно:
Японд төгсөгчид Японд суралцсан дадлага туршлагаа ашиглан эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхийн хамт Япон, Монголыг холбох гүүр болсоор байгаа ба, Япон орныг танин мэдэж ойлгох, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах чухал боловсон хүчин билээ.
Япон Улсад суралцаад ирсэн олон оюутан Монголын хувийн хэвшил болон төрийн албаны чухал албан тушаалыг хашиж байгаа бөгөөд 2004 оны Монгол Улсын УИХ-ын сонгуульд Японд төгссөн хоёр хүн сонгогдсон.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японд төгсөгчдийн нийгэмлэг JUGAMO(JAPANESE UNIVERSITY GRADUATE ASSOCIATION OF MONGOLIA)–той хамтран Япон төгсөгчдийг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагааг явуулдаг.
Японд ажилд орох тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтуудаас авна уу.
Японд суралцагсад, Японд төгсөгчдөд зориулсан ажилын байрны танилцуулгыг эндээс(япон хэл) авна уу.
