Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >ТББ-тай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж
ТББ-тай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж
All Life Line Net байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах 2 дахь шатны төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
3 сарын 1-ний өдөр Япон Улсын элчин сайдын хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро ТББ-тай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ төслийн нийт өртөг нь 162,746 ам доллар буюу монгол төгрөгөөр 230 сая төгрөг юм.
Уг төслийг хэрэгжүүлэгч All Life Line Net байгууллага нь Монгол улсын Боловсролын их сургууль бусад холбогдох байгууллагуудтай хамтран уг төслийг хэрэгжүүлэнэ. 2 дахь шатны төсөлд 1 дэхь шатны төсөлд “Гарын доорхи материалаар хийгдсэн туршилтын хэрэглэгдэхүүн” ашиглах байгалийн ухааны хичээлийн тухай сэдэвт сургалтыг явуулсан Улаанбаатар хотыг хамруулахын зэрэгцээгээр Дархан, Эрдэнэт хотыг хамруулана. Мөн сургалт явуулах хичээлийн сэдвийн цар хүрээг өргөтгөхөөр төлөвлөж байна.
Төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд All Life Line Net байгууллагын Монгол талын хариуцагч Ц.Ариунаа, Монгол улсын Боловсролын их сургуулийн захирал Б.Жадамбаа, дэд захирал Л.Ганцэцэг нар оролцлоо.
Уг төслийг хэрэгжүүлсэнээр Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээгээр хоёр орны найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна.

