Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 


Японы Зүүн хойд бүс нутагт байгалийн гамшиг болсноос хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан Монголын ард түмэнд талархал илэрхийлэх хүндэтгэлийн арга хэмжээ

 

 

                Японы ЭСЯ-наас 3 сарын 23-ны өдрийн баасан гаригийн 18 цагт Улаанбаатар зочид буудалд Японы Зүүн хойд бүс нутагт байгалийн гамшиг болсноос хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан Монголын ард түмэнд талархал илэрхийлэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

                Өнгөрсөн оны 3 сарын 11-ний өдөр манай улсын Зүүн хойд бүс нутагт тохиолдсон байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, ард түмэн үлэмж их хэмжээний тусламж үзүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газраас 1 сая ам.долларын мөнгөн тусламж болон эд материалын ихээхэн тусламжийг хүлээн авахын зэрэгцээ мөн яаралтай аврах багийнханыг шуурхай илгээн Мияги мужид аврах үйл ажиллагаанд бүх хүчээ дайчлан оролцсон юм. Мөн түүнчлэн Монголын ард түмэн тус Элчин сайдын яамаар гэхэд ойролцоогоор 2 сая 750 мянган ам.долларын ихээхэн хэмжээний мөнгө хандивлахаас гадна хувийн хэвшлийнхэн зэрэг байгууллага 4 удаа гамшигт өртсөн зарим хүмүүсийг халуун дотноор хүлээн авсан.

                Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын албаны хүмүүсээс гадна Улаанбаатар хотын сургуулиудын сурагчдын төлөөлөл зэрэг байгалийн гамшгийн хохирлын арилгах сэргээн босголтод тусламж үзүүлсэн нийт 300 орчим зочид хүрэлцэн ирсэн ба тоглолтын эхэнд гамшигт амь үрэгдсэн хүмүүст хэсэг зуур чимээгүй зогсож хүндэтгэл илэрхийлсний дараа Элчин сайд Т. Шимизү Монголын ард түмэнд үг хэлж гүн талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БСШУ-ны сайд Эрхэмсэг ноён Ё. Отгонбаяр үг хэллээ.

                Тоглолтонд Монгол улсын Морин хуур чуулга гамшигт өртсөн бүс нутаг болох Японы Зүүн хойд бүс нутгийн бүтээлүүдээс хөгжимдөж сонирхуулсан. Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр японы алдартай аялгууг эгшиглүүлсэн уг тоглолт нь байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, гамшигт нэрвэгдэгсдэд урам зориг өгөх, сэргээн босголтод хувь нэмрээ оруулсан бүхий л хүмүүст талархал илэрхийлэх зэргийг шингээсэн нь хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийн утсыг хөндөн тэдний халуун алга ташилтаар өндөрлөсөн юм. Мөн хүлээн авалтын үеэр Япон, Монгол хүүхдүүдийн холбоо, хэлхээг илэрхийлсэн зураг болон Япончуудаас ирүүлсэн талархлын үгс зэргийг дэлгэн тавьсан нь зочдын сонирхлыг ихэд татаж байв.

 

mokutou

гамшигт амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж чимээгүй зогсов

concert

хүлээн авалтын өмнө зохион байгуулагдсан концерт

concert2

морин хуураар тоглосон япон аялгуу
үзэгчдийн сэтгэлд хүрчээ

tenji

танилцуулга, үзэсгэлэнгийн хэсэг

kaijho

хүлээн авалтын танхимын уур амьсгал

enjyotai

Мияги мужид ажилласан аврах багийн аврагч нар