Нүүр хуудасЯпон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой> арга хэмжээний хуанли



Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн 9-р сарын
арга хэмжээний хуанли

 


  • "Монгол дахи япон хэлний сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал
  • 40th

    Хаана: Монгол-Японы төв

    Хэзээ: 9-р сарын 29-ний өдөр

    Зохион байгуулагч: МУИС-ын Гадаад хэл, соёлын сургуулийн Япон судалгааны тэнхим

  • "Оригами" цаасан урлалын бүтээлийн үзэсгэлэн
  • origami

    "Оригами" үзэсгэлэнгийн үеэр Япон багш нар төлбөргүй сургалт явуулна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг хүсье.

    Хаана: Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

    Хэзээ: [Үзэсгэлэн] 9-р сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл
        [Сургалт] 9-р сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд өдөр бүр 11:00-16:00

        *Танилцуулгыг харна.

    Зохион байгуулагч: Японы ЭСЯ

  • Ээлжит киноны өдөр
    9 сар "Нончангийн бэнто хоол"
  • sanpei

    9 сард дэлгэн үзүүлэх бүтээлд Японы хоолны соёлын нэгээхэн хэсэг болох бэнто хоолны талаар харуулжээ. Нагай Комаки нөхрөөсөө салахаар шийдсэнээр ажил хайж эхлэх боловч мэргэжилгүй түүнийг авах ажил олддоггүй. Түүний ганц хийж чадах зүйл нь хоол хийх байлаа.Охиндоо өглөө болгон хийж өгдөг хоол нь цэцэрлэг даяар түүнийг таниулсанаар Комаки бэнто хоолны газар нээж ажиллуулахаар сэтгэл шулуудна. Амттай олон сайхан япон хоолыг харуулсан энэ киног тухлан сууж үзээрэй.

    Хаана: Монгол-Японы төв

    Хэзээ: 9-р сарын 6-ны өдөр:аман орчуулгатайгаар гарна.
         9-р сарын 13-ны өдөр:бичгийн орчуулгатайгаар гарна.

    Зохион байгуулагч: Японы ЭСЯ, Монгол-Японы төв

  • "Японд суралцгаая" 2012 мэдээллийн яармаг, Монгол Японы хөдөлмөр зуучийн өдөрлөг
  • daigakushinbunsya


    licenseacademy

    Хаана: Монгол-Японы төв
    Хэзээ: 2012 оны 9-р сарын 8-наас 9-ний өдрүүдэд

    Зохин байгуулагч: Дайгакү Шинбүншя

    Танилцуулгыг эндээс үзнэ үү.

  • З дахь удаагийн “Япон баяр, Япон бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-Улаанбаатар 2012
  • nittsu

    Японы соёлын танилцуулга (тайзан дээр) болон соёлын үзмэр үзүүлэн, зарим нэг мужийн онцлог бүтээгдэхүүнийг дэлгэн тавина. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж сонирхохыг хүсье.
    Хаана: Аса циркт
    Хэзээ: 2012 оны 9-р сарын 8-наас 9-ний өдрүүдэд

    Зохин байгуулагч: “Ниппон экспресс” компанийн Токиогийн аялал жуулчлалын 

                                 салбар үйл ажиллагааны хоёрдугаар хэлтэс

  • “Япон болон Азийн хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн” болон Канагава мужийн үзэсгэлэнгээс зохион байгуулах  “Монголын хүүхдийн зургийн уралдаан”
  • kenten

    “Япон болон Азийн хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн”: Японд 5 сард  зохиогдсон “79 дэх удаагийн мужийн үзэсгэлэн”-д Япон, Вьетнам, Мьянмар, Бангладешээс ирүүлсэн хүүхэд багачуудын бүтээлүүдийн шилмэл бүтээлүүдийг дэлгэн тавьна.
    “Монголын хүүхдийн зургийн уралдаан”: Нийслэлийн Боловсролын газарт ирүүлсэн бүтээлүүдийг Соёл урлагийн их сургуульд эхний шалгаруулалтыг явуулсны дараа Япон улсад 2,3-р шалгаруулалтыг явуулж шагналт байрыг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “79 дэх удаагийн мужийн үзэсгэлэн”-д анхлан дэлгэн тавьсны дараа Монголд Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд тавьж, үзэгчдийн хүртэл болгохоор төлөвлөж байна. Тус үзэсгэлэнгийн эхний өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна.

     Хаана: Монголын Урчуудын эвлэлийн хорооны танхимд
    Хэзээ: 2012 оны 9-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд

    Зохион байгуулагч: Канагава мужийн дүрслэх урлагийн нийгэмлэг