Мэргэжлийн сургуулийн оюутан

2018/4/19
1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Шалгалтанд бүртгүүлэх үед доорх чиглэлүүдээс аль нэгийг сонгоно. Бичгийн шалгалтанд тэнцсэний дараа нарийн мэргэжлийг сонгоно.
 
---- Technology 工業関係
---- Personal Care and Nutrition 衛生関係
---- Education and Welfare 教育・社会福祉関係
---- Business 商業実務関係
---- Fashion and Home Economics 服飾・家政関係
---- Culture and General Education 文化・教養関係
---- Бусад その他
 
2. Болзол, шалгуур
 
2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.
 
2.2. Нас
1994 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2002 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх /2.3.-д заасан боловсролын болзлыг давхар хангасан байх ёстой/.
 
2.3. Боловсрол
2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутан байх.
 
2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх /
Их сургуулийн голч дүн 3.5-аас дээш байх, ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90-с дээш байх.
 
 
2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
2.6. Японд очих хугацаа
2019 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:
 
2.7.1. Цэргийн албан хаагч.
 
2.7.2. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон.
2.7.3 Өмнө нь Япон улсын засгийн газар (БШУЯ)-ын тэтгэлгээр суралцаж байсан хүн
2.7.4. Бусад байгууллага, эсвэл Молнгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй.
 
3. Бүртгэл
 
3.1. Хэзээ
2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс / Лхагва/ 4-ны өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр бүртгэнэ.
13:00 – 17:00 цагт
 
3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/
 
3.3. Бүрдүүлэх материал
 
 3.3.1. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/
 
 3.3.2. Сурлагын дүнгийн жагсаалт
 ---- ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт /Голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 ---- Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт /Голч дүн, голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 
3.3.3. Иргэний үнэмлэх
 
3.3.4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй ижил цээж зураг 2 ш
 
4. Шалгаруулалт
 
4.1. Бичгийн шалгалт
2018 оны 6 дугаар сарын 3-ний өдөр /Ням/
Математик, Англи хэл, Япон хэл
 
Япон хэлний шалгалтын тухай:Япон хэлний шалгалт дээр 0 оноо авсан тохиолдолд шалгалтанд тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл огт суралцаж байгаагүй хүмүүсийг шалгалтын өдөр хүртэл япон хэлийг анхан шатны хэмжээнд суралцахыг санал болгож байна. Япон хэлний шалгалтын ихэнх хэсгүүд нь сонгох тест хэлбэртэй байдаг тул оноо авах хангалттай боломжтой.
 
4.2. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур явагдах бөгөөд тэнцсэн сурагчдад жич мэдэгдэнэ.
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана./
 
4.3. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган 12-р сард тэнцсэн сурагчдыг зарлана.
 
5. Сургалтын агуулга
 
5.1. Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан сургуульд элсэнэ.
 
5.2. Мэргэжлийн сургуулийн сургалт
Оюутнууд 2 жил суралцана. Төгссөн оюутан тухайн мэргэжлийн диплом авна.
 
6. Тэтгэлэг
 
6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр 117,000 иен
 
6.2. Тэтгэлэг олгох хугацаа
2019 оны 4 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл, 3 жил
 
6.3. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.
 
6.4. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.
 
 
 
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
 
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
 
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ