ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Техникийн коллежийн оюутан

1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Шалгалтанд бүртгүүлэх үед доорх чиглэлүүдээс аль нэгийг сонгоно. Бичгийн шалгалтанд тэнцсэний дараа нарийн мэргэжлийг сонгоно.
 
1.1. Чиглэл А
---- Materials Engineerig 物質・材料
 
1.2. Чиглэл В
---- Mechanical Engineering 機械
---- Electrical and Electronic Engineering 電気・電子
---- Information, Communication and Network Engineering 情報・通信・ネットワーク
---- Architecture建築
---- Civil Engineering土木
---- Maritime Engineering 商船
---- Бусад その他
 
2. Болзол, шалгуур
 
2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.
 
2.2. Нас
1994 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2002 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх /2.3.-д заасан боловсролын болзлыг давхар хангасан байх ёстой/.
 
2.3. Боловсрол
2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутан байх.
 
2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх/
Их сургуулийн голч дүн 3.5-аас дээш байх, ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90-с дээш байх.
 
2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
2.6. Японд очих хугацаа
2019 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:
 
2.7.1. Цэргийн албан хаагч.
2.7.2. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон.
2.7.3. Өмнө нь Япон улсын засгийн газар (БШУЯ)-ын тэтгэлгээр суралцаж байсан хүн
2.7.4. Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй.
 
3. Бүртгэл
 
3.1. Хэзээ
2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс / Лхагва/ 4-ны өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр бүртгэнэ.
13:00 – 17:00 цагт
 
3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/
 
3.3. Бүрдүүлэх материал
 
 3.3.1. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/
 
 3.3.2. Сурлагын дүнгийн жагсаалт
 ---- ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт /Голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 ---- Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт /Голч дүн, эсвэл голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 
3.3.3. Иргэний үнэмлэх
 
3.3.4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй ижил цээж зураг 2 ш
 
4. Шалгаруулалт
 
4.1. Бичгийн нэгдүгээр шалгалт
2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр /Ням/
---- Чиглэл А: Математик, Хими
---- Чиглэл В: Математик, Физик
 
4.2. Бичгийн хоёрдугаар шалгалт /зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр /Ням/
 Англи хэл, Япон хэл
 
Япон хэлний шалгалтын тухай:Япон хэлний шалгалт дээр 0 оноо авсан тохиолдолд шалгалтанд тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл огт суралцаж байгаагүй хүмүүсийг шалгалтын өдөр хүртэл япон хэлийг анхан шатны хэмжээнд суралцахыг санал болгож байна. Япон хэлний шалгалтын ихэнх хэсгүүд нь сонгох тест хэлбэртэй байдаг тул оноо авах хангалттай боломжтой.
 
4.3. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур болох бөгөөд тэнцсэн сурагчдад жич мэдэгдэнэ.
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана./
 
4.4. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган 12-р сард тэнцсэн сурагчдыг зарлана.
 
 
5. Сургалтын агуулга
 
5.1. Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд япон хэл болон математик зэргийн  бэлтгэл сургалтанд хамрагдана.
Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан техникийн коллежид элсэнэ.
 
5.2. Техникийн коллежийн сургалт
Оюутнууд техникийн коллежийн 3-р курст шууд элсэж 3 жил суралцана. Төгссөн оюутан тухайн мэргэжлийн дэд баклаврын зэрэг авна.
 
6. Тэтгэлэг
 
6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр 117,000 иен
 
6.2. Тэтгэлэг олгох хугацаа
2019 оны 4 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл, 4 жил
Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургууль /их сургуулийн үндсэн анги зэрэг/-д элсэн орох шалгалтанд тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
 
6.3. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.
 
6.4. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.
 
 
 
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
 
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
 
 
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ