ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Их сургуулийн үндсэн оюутан /нийгмийн болон байгалийн ухааны бакалавр/

1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл
 
1.1. Нийгмийн ухаан
 
1.1.1. Нийгмийн ухаан А 文科系A
---- Laws 法学
---- Politics 政治学
---- Pedagogy 教育学
---- Sociology 社会学
---- Literature 文学
---- History 史学
---- Japanese language 日本語学
---- Бусад мэргэжил その他
 
1.1.2. Нийгмийн ухаан В 文科系B
---- Economics 経済学
---- Business Administration 経営学
 
1.2. Байгалийн ухаан
 
1.2.1. Байгалийн ухаан А 理科系A
Science 理学系
-- Mathematics 数学
-- Physics 物理
-- Chemistry 化学
Electric and Electronic Studies 電子電気系
-- Electronics 電子工学
-- Electrical Engineering 電気工学
-- Information Engineering 情報工学
Mechanical Studies 機械系
-- Mechanical Engineering 機械工学
-- Naval Architecture 造船学
Civil Engineering and Architecture 土木建築系
-- Civil Engineering 土木工学
-- Architecture 建築工学
-- Environmental Engineering 環境工学
Chemical Studies 化学系
-- Applied Chemistry 応用化学
-- Chemical Engineering 化学工学
-- Industrial Chemistry 工業化学
-- Textile Engineering 繊維工学
 
Бусад мэргэжил その他
-- Metallurgical Engineering 金属工学
-- Mining Engineering 鉱山学
-- Maritime Engineering 商船学
-- Biotechnology 生物工学
 
1.2.2. Байгалийн ухаан В 理科系B
Agricultural Studeis 農学系
-- Agriculture 農学
-- Agricultural Chemistry 農芸化学
-- Agricultural Engineering 農業工学
-- Animal Science 畜産学
-- Veternary Medicine 獣医学
-- Forestry 林学
-- Food Science 食品学
-- Fisheries 水産学
Hygienic Studies 保健学系
-- Pharmacy 薬学
-- Hygienics 保健学
-- Nursing 看護学
Science 理学系
-- Biology 生物学
 
1.2.3. Байгалийн ухаан С 理科系C
---- Medicine 医学
---- Dentistry 歯学
 
2. Болзол, шалгуур
 
2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.
 
2.2. Нас
1994 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2002 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх /2.3.-д заасан боловсролын болзлыг давхар заавал хангасан байх ёстой/.
 
2.3. Боловсрол
2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутан байх.
 
2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх/
ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90-с дээш байх ба их сургуулийн дүнгийн голч оноо GPA 3.5-аас дээш байх 
 
2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
2.6. Японд очих хугацаа
2019 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:
 
2.7.1. Цэргийн албан хаагч.
2.7.2. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон.
2.7.3 Өмнө нь Япон улсын засгийн газар (БШУЯ)-ын тэтгэлгээр суралцаж байсан хүн
2.7.4. Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй.
 
3. Бүртгэл
 
3.1. Хэзээ
5 дугаар сарын 2-ны өдрөөс /Лхагва/ 4-ний өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр бүртгэнэ.
13:00 – 17:00 цагт
 
3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/
 
3.3. Бүрдүүлэх материал
 
 3.3.1. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/
 
 3.3.2. Сурлагын дүнгийн жагсаалт:
 ---- ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт /Голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 ---- Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт /Голч дүн, эсвэл голч оноог тодорхой бичсэн байх/, /Дээрх 2.4-ийн болзлыг хангасан байх/
 
3.3.3. Иргэний үнэмлэх
 
3.3.4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй ижил цээж зураг 2 ш
 
4. Шалгаруулалт
 
4.1. Бичгийн нэгдүгээр шалгалт
2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр /Ням/
---- Нийгмийн ухаан : Математик
---- Байгалийн ухаан : Математик, Хими
 
4.2. Бичгийн хоёрдугаар шалгалт /зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр /Ням/
---- Нийгмийн ухаан : Англи хэл, Япон хэл
---- Байгалийн ухаан А : Англи хэл, Япон хэл, Физик
---- Байгалийн ухаан В : Англи хэл, Япон хэл, Биологи
---- Байгалийн ухаан С : Англи хэл, Япон хэл, Биологи
 
Япон хэлний шалгалтын тухай: Япон хэлний шалгалт дээр 0 оноо авсан тохиолдолд шалгалтанд тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл огт суралцаж байгаагүй хүмүүсийг шалгалтын өдөр хүртэл япон хэлийг анхан шатны хэмжээнд суралцахыг санал болгож байна. Япон хэлний шалгалтын ихэнх хэсгүүд нь сонгох тест хэлбэртэй байдаг тул оноо авах хангалттай боломжтой.
 
4.3. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур явагдах бөгөөд тэнцсэн сурагчдад жич мэдэгдэнэ.
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана/
 
4.4. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган 12-р сард тэнцсэн сурагчдыг  зарлана.
 
5. Сургалтын агуулга
 
5.1. Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд Токиогийн гадаад судлалын их сургууль, эсвэл Осакагийн их сургуулийн дэргэдэх Япон хэлний сургалтын төвд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
Бэлтгэл сургалтыг төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг өгнө. Оюутнуудыг сургуульд хуваарилахдаа Монголд авсан бичгийн шалгалтын дүн, бэлтгэл сургалтын сурлага, суралцах мэргэжил, их дээд сургуулийн элсэлтийн хуваарь зэргийг харгалзан үзэх болно.
 
5.2. Их дээд сургуулийн сургалт
Оюутнууд 4 жил суралцана. Төгссөн оюутан тухайн мэргэжлийн бакалаврын зэрэг авна.
 
6. Тэтгэлэг
 
6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр 117,000 иен
 
6.2. Тэтгэлэг олгох хугацаа
2019 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл, 5 жил
/6 жилийн сургалттай зарим мэргэжлийн хувьд 7 жил байх болно./
 
6.3. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.
 
6.4. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.
 
 
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
 
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
 
 
 
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ