ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Дорнод аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

 
  11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төслийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар гарын үсэг зурлаа. Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 190 хүүхэд хамрагддаг ба Япон улсын тусламжийн хүрээнд цэцэрлэгийн шинэ барилга баригдсанаар хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмших боломжтой болохын зэрэгцээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдийн тоо буурах юм.
  Мөн түүнчлэн, Элчин сайд М.Такаока Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатын хамт тус аймагт ажиллаж буй Япон улсын ЖАЙКА-ийн Далайн чанад дахь залуу сайн дурын гишүүдийн ажилтай танилцахын зэрэгцээ, Япон улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн хөрөнгөөр 2017 онд баригдсан Хэрлэн сумын 4-р багийн цэцэрлэг болон “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хичээлийн байрны засварыг хийсэн Дорнод аймгийн Политехникийн коллежтэй тус тус танилцав.
  Энэ үеэр өнөөг хүртэлх Япон улсын хамтын ажиллагаа олон түмний талархлыг хүлээж буйг илэрхийлж байв.  
 

Элчин сайд М.Такаока Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар
төслийн гэрээнд гарын үсэг зурав
 

Дорнод аймгийн холбогдох албаны хүмүүсийн хамт


Залуу сайн дурын гишүүн Масаюки Гогамигийн  ажиллаж буй
Бүсийн оношилгоо эмчилгээний төвд
 

Залуу сайн дурын гишүүн Юки Оногийн ажиллаж буй
Дорнод Их Сургуульд


Хэрлэн сумын 4-р багийн цэцэрлэгийн багш ажилчид, багачуудын хамт
 

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжсэн Дорнод аймгийн Политехникийн коллежийн холбогдох албаны хүмүүсийн хамт